НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: NBA-ын бүх одод тоглогч Dwight Howard Монголд бууна

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 07-нд болох үйл явдалууд.

10:00 цагт: УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болно. 

11:00 цагт: NBA-ын бүх одод тоглогч Dwight Howard Монголд бууна. 

11:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. 

12:40 цагт: ХҮН намын зөвлөл хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар төсвийн тодотгол, Засгийн газрын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХҮН намын Төлөөлөх Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг мөн танилцуулна.

Орон нутагт:

Завхан: Улиастайд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

Үзэсгэлэн:

  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
  • “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.
  • “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

  • Монголын нотариатчдын танхимын төлөөлөгчид БНХАУ-ын Ханжөү хотод зохион байгуулж буй Азийн Хэрэг Эрхлэх Комиссын 16-р нэгдсэн хуралд оролцож байна.
  • ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button