НИЙГЭМНийгэм мэдээ
С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн ААН-ыг ₮1 саяар торгожээ
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гарсан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” гэж үзжээ.
Тэгвэл Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ₮1 саяар торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцсон байна.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.