Үйл явдал: Ганданд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ерөөл хурна
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 9 дүгээр сарын 9-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.
08:30 цагт: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.
09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно.
11:00 цагт: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Төсвийн тодотголын асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Монгол Улсын хэмжээнд шинэчилсэн хаягийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх төслийн нээлт Новотел зочид буудалд болно.
11:40 цагт: СУИС-ийн харьяа СУСХ-ийн Соёл судлалын секторын эрхлэгч Э.Дүүриймаагийн “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номын нээлт МУҮНС-д болно.
16:00 цагт: ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торховын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
Гандантэгчэнлин хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ерөөл хурна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.