Улс төрийн мэдээ

"Гэрт ойр сургууль" хөтөлбөрөөр халхавчлан Н.Учралын ээжийн сургуульд 3.5 тэрбумыг төсөвлөжээ

Өдийд, УИХ-ын ээлжит бус чуулган товлон хуралдуулж, төсвийн тодотголыг байнгын хороодуудаар хэлэлцүүлж буй.

Өргөдлийн байнгын хороогоор 2026 төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдын багц дээр тодотголоор нэмэгдсэн зардалд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг суулгажээ.

Ингээд хэд хэдэн сургууль энэ хөтөлбөрт хамрагдаж буйн дотор Хан-Уул дүүрэгт байрлах "Их засаг кинг" сургууль багтаж, улмаар 640 хүүхдээр тооцоолон нийт 3 тэрбум 520 сая төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд оруулсан байна.

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир энэ талаар зөрүүтэй тайлбар өгсөн ч, Н.Учралыг Их засаг сургуультай холбоотойг нийтээр мэдэх тул түүний ХОМ-ийг шүүж харахад "Их засаг их сургууль"-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байна. Харин Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа "Их засаг кинг" сургуулийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн дата ил тод бий.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд рүү Сангийн яамнаас илгээсэн "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн төсөв дунд Хан-Уул дүүрэгт байрлалтай Эрдэм Нова төрөлжсөн ахлах сургуульд 3 тэрбум 630 сая төгрөг, Их засаг кинг сургуульд 640 хүүхдээр буюу нэг хүүхдийн төлбөрийг 5.5 сая төгрөгөөр тооцон нийт 3 тэрбум 520 сая төгрөгийг тусгасан байна.

Төсвийн тодотголоор 1.4 их наядыг хэмнэсэн гэж буй Н.Учралын танасан 2026 оны төсөв дотор зарлага 900 гаруй тэрбумаар нэмэгдэж орж ирсэн. Ингэхдээ Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн багцийг нэмэгдүүлснийг нарийвчлаад харвал энэ мэт ерөнхийлсөн дүнгүүдээр зарлага өссөн байгааг харж болно.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Боловсролын яамнаас оруулж ирсэн Гэрт ойрхон сургууль хөтөлбөрийн 50 тэрбумын төсөв гэж танилцуулсан. Задаргааг танилцуулаагүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Харин Улсын Ерөнхий Аудит 2026 оны улсын төсвийн тодотголд хийсэн дүгнэлтдээ энэхүү нэмэгдсэн зардлуудыг нарийвчлан тусгаагүй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Наран
Наран

Бас нэг худалч поп ерөнхий сайдтай ээж нь бас худлаа гүрийгээд ичмээр юмаа ханадаггүй ээ

Zochin
Zochin

Ugaasa ger bulerei Timshdee deerlhuu aav ni mafi shig yavdag bsinshtei surguuli baiguulchaad ajilchdaa umnuu buhulzuuldg,yumig ni hideg bøø-g hurtel araasa gujlgdg ih zantai yumnuud ,hun bish bj turd grchaad

Зочин
Зочин

Ийм л гэр бүл шүү дээ

аардрдард
аардрдард

улсын ганц сургууль жилийн дотор барьж ашиглалтанд оруулахгүй байж, энэ мэтээр ерөнхий сайд нь хүртэл мөнгө цохиж л байдаг үнэхээр гутамшигтай

Зочин
Зочин

Ингэж ажиллахаар энэ хулгайч намын лидэр мөн байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button