НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Учрал АТГ-д нөлөөлөхийг оролдсон| Эксел файлаар хүн гүтгэх хэрэггүй

Б.Энхмөнх тэргүүтэй АН-ын гишүүд өнөөдөр ерөнхий сайд Н.Учралыг АТГ-т шалгуулахаар өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр ерөнхий сайд Н.Учрал төрийн тусгай албаны хамгаалагчдын хамт ирж, АН-ын гишүүдтэй маргаан гаргав.

Энэ тухай АН-ын гишүүн Б.Энхмөнх "Биднийг мэдээлэл хийх үеэр ерөнхий сайд Н.Учрал АТГ-д нөлөөлөхийг оролдож, хамгаалагч нар нь намайг өшиглөж биед халдлаа. Бидний хэвлэлийн хурлын цагийг мэдэж албаар ирж маргаан үүсгэлээ" хэмээв.

Мөн Н.Учрал АТГ-ын гадаа мэдээлэл өгөв. Тэрбээр "Миний гэр бүл олон нийтэд нээлттэй байдаг. Нуугаад байх зүйл байхгүй. Манай ээж аав насаараа боловсролын салбарт ажиллаж, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа. Миний гэр бүлийг улс төртэй холбож битгий "харлуулаасай" гэж хүсэж байна.

Манай аав ээж төсвөөс мөнгө авах хүсэлт гаргаагүй, эксел файлаар хүн гүтгэх хэрэггүй. Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан гэж бодож байна. Өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бүх ЕБС руу хүсэлт явуулсан юм байна. Тухайн үед нь "Их засаг кингс" сургууль саналыг нь хүлээж аваагүй юм байна лээ" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон юм хуцалгүй огцор Ухралаа

Зочиpн
Зочиpн

ЧААГАААЛ БА ДАА. ЧИНИИ БОЛОВСРОЛ ЯАМ ЧИНИИ ЭСРЭГ АЖИЛЛААД БАЙГААМУУУ ЧИНИИ ЭЭЖ ЭСРЭГ АЖИЛЛААД БАЙГААМУУ, АЛДААГАА ӨӨРӨӨӨСӨӨӨ ХАЙ. ОЛООГҮЙ ШИНЖТЭЙ ИРГЭДЭЭ БУРУУТГАААЛ ЧААЧЛААА

Зочин
Зочин

2018 онд Учралын аав Н.Ням-Осорын (Их Засаг олон улсын их сургуулийг үүсгэн байгуулагч) өөрийн эзэмшлийн "Хүннү" ХХК-аар бусдын боломжийг хулгайлж ЖДҮ-гээс 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдсон. Эцэг нь ХУЛГАЙЧ бол Хүү нь ХУЛГАЙЧ л байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button