Л.Энх-Амгалан: Нэгхэн excel файлыг сугалж аваад, улстөр хийж байгаад харамсаж байна
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гараад буй.Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн тодотгол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Намайг эзгүй хогуур золигт гаргаж, харлуулах гэж оролдлоо. Монгол төрийн хавдар болсон түгжилүүдийг албан ёсоор баримттайгаар зарлаж байна. 2026 оны улсын төсөвт тусгагдсан "Гэрт ойр сургууль"-ийн 54 тэрбум төгрөгтэй хоолбоотой асуудлуудаар өнгөрсөн долоо хоногт ард ттүмнийг талцуулсан мэдээллүүд өрнөлөө.
Тэр гарч ирсэн excel-ийн файл бол зөвхөн ажлын хүснэгт. Гэтэл хэдэн зуун мянган файлаас ганцхан файлыг сугалж авч, төрийн хуйвалдаан хийхийг оролдож байна. Эксел файлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн гарган сэвж, төрийн хуйвалдаан хийсэн.
Өчигдөр л гэхэд нэг УИХ-ын гишүүн лайваар "Excel-ийн хүснэгт дотор нуугдсан байсан баримтыг би оллоо" гэх болчимгүй мэдэгдэл хийлээ. Энэ нөхдүүд барьцаалагдсан байна.
Үхэл амьдралын зааг дээр байсан хүн ерөнхий сайд болоод боловсролын сайдаа хажуудаа суулгаж байгаад өөрийнхөө сургуульд 3.6 тэрбум төгрөг тавь гэх юмуу. Ийм арилсан дотортой юм гэж байх уу. Та бүхэн бодоод үз дээ. Энэ excel файлыг зориуд тараасан, гүтгэсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг олно. Цагдаагийн байгууллага, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдье" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГУДЛАА НЬ ИЛЭРХИИ БА. ХҮН БАЙГУЛЛАГА ӨӨРӨӨӨ ХҮСЭЭГҮЙ ГУЙГААГҮЙ БАЙХАД ЗАСАГ МӨНГӨ ӨГӨХ ГЭЖ ТӨСӨВЛӨЖ БАЙГААГ АНХ УДАА ҮЗЛЭЭ ЭЛЭГ ЭЛЭГ ҮЛГЭРДЭЭЭ ӨӨРСДӨӨ Ч ИТГЭХҮҮ ПОПОО ЧИ МУУ АЦ АЖЛАА МУУ ХИИЖ
yugaa hutsaad bgaan? 1 file bna uu olon bna uu yalgaagui? dotroh aguulga ni shijgiin uchraas yarij bgaa shd Tumnii mongiig buzar argaar tsolmohoo boli????????
Юун ч сүртэй мэдэгдлүүд ар араасаа хийдэг юм, гэмт хүн гилбэлзэнэ гэдэг шиг, одоо дооз нь хэтэрлээ, наадах чинь.