БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын удирдах ажилтнууд 5.5-аас 12.8 саяын цалин авч байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр хуралдаж 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн сахилга бат, удирдлагын цалин урамшуулалтай холбоотой асуудлыг хөндсөн.  Уг хуралдаанаар 2025 оны нийслэлийн төсөвт хийсэн аудит танилцуулагдахад Нийслэл дэх төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр нь нийслэлийн өмчит байгууллагын удирдах ажилтнууд сард 5.5-аас 12.8 сая төгрөгийн цалин авч байгааг мэдэгдсэн байна. Уг асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид шүүмжлэлт байр суурьтай байгаагаа нуусангүй.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж:

“12.8 сая төгрөгийн цалин авч байгаа хүн хангалттай сайхан амьдарна. Өнөөдөр дарга нар өөрсдөө буюу бодлого судалгаа, шинжилгээний төвийн захирал 12 сая 800 мянган төгрөг, Улаанбаатар хөгжлийн корпораци 10 сая 800 мянган төгрөг, Улаанбаатар Смарт Карт 10 сая 100 мянган төгрөг, Дулааны цахилгаан станц ашиглалтанд ороогүй байгаа хэрнээ 9.9 сая төгрөгний цалин авч байна. Нэг ёсондоо арван хүний цалингаар нэг хүн амьдарч байна гэсэн үг. Дарга болоод томилолттой ойрхон албан тушаалтнууд ийм өндөр цалин авч байгаа нь шударга бус” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button