НИЙГЭМ

“The MongolZ” бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, хоёр тоглогчийг сэлгээнд шилжүүллээ

Монголын цахим спортын “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Золбаяр буюу “tikuak” Чимэдцэрэн болон Дугарсүрэн буюу “DarkMeister” Ирээдүй нарыг үндсэн бүрэлдэхүүнээс хасаж, сэлгээний тоглогчоор шилжүүлжээ. Тус хоёр тоглогч “The MongolZ” багийн үндсэн бүрэлдэхүүнд хоёр сар тоглосон байна.

Харин сүүлийн тэмцээнүүдэд Монголын баг хүлээлтэд хүрсэн үр дүн үзүүлж чадаагүй нь бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх шийдвэрт нөлөөлжээ. Тухайлбал, The MongolZ олон улсын цомын тэмцээнийг 9-16 дугаар байрт, харин FISSURE Playground гурван тэмцээнийг хамгийн сүүлийн байрт дуусгасан байна.

“Tikuak” болон “DarkMeister” нар багийнхаа төлөө нийт есөн тоглолт хийсэн бөгөөд тоглолтын дундаж үзүүлэлт нь тус бүр 0.91 болон 0.92 байжээ. Ингэснээр “The MongolZ” дараагийн томоохон тэмцээн болох PGL Masters Bucharest 2026 эхлэхээс өмнө үндсэн бүрэлдэхүүнээ нөхөх шаардлагатай болж байна. Шинэ тоглогчдоо сонгоход багт нэг сар гаруй хугацаа үлджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button