НИЙГЭМ

Богдхан ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц байгуулна

Богдхан ууланд зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах зорилгоор байгуулах анхны экологийн гарцын байршлыг эцэслэн тогтоожээ.

Богдхан уул нь 1996 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, байгаль, түүх, соёлын онцгой үнэ цэнтэй газар юм.

Тус уул нь халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин боловч хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн нөлөөгөөр амьтдын нүүдэл, шилжилтийн зам хумигдаж байна.

Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын Туул гол руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдаж, зам тээврийн осолд өртөх, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гардаг байна.

Төлөвлөж буй экологийн гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломжийг нэмэгдүүлж, амьдрах орчны холбоосыг сэргээх, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button