ХХЕГ: Хурандаа Б.Гантөгс Мобиком корпорацын удирдлагууд болон орон нутгийн 13 хүнд хуулийн дагуу зөвшөөрөл өгсөн
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр зургаа дахь өдрөө үргэлжилж буй. Мобиком корпорацын удирдлагууд тэргүүтэй таван машин хүн Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгсөөс зөвшөөрөл авч тусгай хамгаалалттай дархан газарт нэвтэрсэн байдаг. Улмаар тээврийн хэрэгсэлийн доод хэсэг шатаж түймэр дэгдээсэн.
Тэгвэл Хил Хамгаалах ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Тухайлбал, "Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон байна.
Үүнд:
- Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д "Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 1 жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн цэргийн анги (салбар) 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина";
- Мөн зүйлийн 25.9-д "Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна." гэж заасан.
Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч хурандаа Б.Гантөгс нар 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх арга хэмжээний нээлтэд оролцоод Дорнод аймаг, Халх гол сум руу буцсан бөгөөд хээрийн түймэр гарах үед тухайн газар оронд байгаагүй болно. Иймд цахим орчинд тархаад буй хээрийн түймэр гарахад эдгээр иргэдтэй хамт явсан, архидан согтуурсан, авлига авсан, зодолдсон, ан агнасан зэрэг нь бодит бус, ташаа мэдээлэл болохыг мэдэгдье.
Хилийн бүсэд нэвтэрсэн иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас автомашинд гал гарч, хээрийн түймэр болон өргөжсөн бөгөөд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түймрийнэкологи, эдийн засгийн хохирлыг тодорхойлох зорилгоор хууль хяналтын байгууллагууд албаны шалгалт явуулж байна" гэжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу новш