Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Трамп ОХУ-д тавих хоригийг цуцалсан нь буруу

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский бямба гарагт /2026.10.17/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын эсрэг шинэ хориг, тарифыг хэрэгжиж эхлэхээс өмнө цуцалсан нь зөвхөн Москвад тусална гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Энэ бүх хоригийг цуцлах, зогсоох шийдвэр гаргасан нь буруу гэж надад санагдаж байна Хоригийг цуцлах нь зөвхөн оросуудад л тустай” гэж бичсэн байна.

Трамп баасан гарагт /2026.10.16/ ОХУ-ын эсрэг авах шинэ арга хэмжээний гол хориг, тарифыг цуцлах бичигт гарын үсэг зурсан юм. Цуцалсан арга хэмжээнүүдэд ОХУ-аас хамгийн их газрын тос худалдан авдаг таван орны бараанд 100 хувийн гаалийн татвар оногдуулах зэрэг зүйлс багтаж байжээ. Трамп хэлэхдээ хоригийг цуцлах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button