Тойм, анализ

Бүхэлдээ У.Хүрэлсүхээс шалтгаалах эсвэл Н.Алтанхуяг ялах Ерөнхийлөгчийн сонгууль

Ердөө найман сарын дараа гэхэд, Монгол Улс шинэ Төрийн тэргүүнтэй болсон байна. Үүнд хүрэхэд гэвч зай ч байна, лай ч байна.

Бүхэлтгээд харвал, эдүгээ улс төрийн тавцанд цор ганц ялагч буй нь У.Хүрэлсүх. Тэр нам доторх 30|38 гэсэн үзэл санааны шинжтэй хуваагдлаа бүрэн бараг л дарж, АН доторх хуваагдлаар жигүүр нь ялчхаад байна. Ийм томьёоллоор У.Хүрэлсүхийн талыг багцалбал,

  • Намын дарга бөгөөд Ерөнхий сайдад улстөрийн хувьд гол түшиг болдог генсек, ЗГХЭГ-ын дарга, бүлгийн дарга МАН дотор У.Хүрэлсүхийн хүмүүсээс бүрдэж байна.
  • АН-ын тухайд бүлгийн дарга, генсекийг Ерөнхийлөгчийн нөлөөгөөр томилгоо нь явагдав.
  • Засгийн газрын гишүүд, парламентын олонх Ерөнхийлөгчийн өрөлтөөр кноп дарахаар өрөгдлөө.
  • ҮХЦ, АТГ, Прокурор, Цагдаагийн байгууллага, томоохон ТӨХК-иудын удирдлагуудад Ерөнхийлөгчийн институцын нөлөөлөл өндөр хэвээр байна.

Эдгээр хүчний төвлөрлүүд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд гүн нөлөө үзүүлэх эффект болох уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана аа.

Систем угсралтын хувьд 2027 оны сонгуульд дээрх хүчний төвлөрлүүд нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас монголчууд саналын хуудсаа авч, тусгайлсан хэсэгт ганцаар ордог, Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгууль өгөх тогтсон хэлбэртэй тул нөлөө үзүүлэхгүй.

МАН-ын угсарсан систем "Нөлөө үзүүлнэ"

МАН доторх сунгаа: Прагматик байдлаас авч үзвэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийн бэлдсэн хүн ялах боломж илүү өндөр юм. Нэг ёсондоо У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг эцэслэн шийдэх цор ганц лидер.

Тэрбээр Сүхбаатар аймгаас Б.Жавхланг сойхоор бэлтгэж, үүнд түүний төрсөн дүү У.Отгонбаяр, эхнэрийн оролцоо өндөр байгаа талаар хөшигний ард яригдсаар удав. Үүнийг хотын дарга асан Х.Нямбаатар ч шууд дамжуулалтаараа баталлаа.

Зэрэгцүүлээд, төв төвшин байдлаас нь тооцож, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын дүрийг тооцсон гэх бөгөөд "Ерөнхийлөгчид огт нэр дэвшихгүй" гэж ам шүд алдан байж УИХ-ын дарга болсон С.Бямбацогт, Ерөнхий сайдын суудалд байхаасаа л Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн Г.Занданшатар зэрэг дүрүүд судалгаанд орж буй.

Судалгаагаар Г.Занданшатар тэргүүлж, удаахаар С.Бямбацогт орж ирсэн нь анхаарал татах сэдэв ээ. Үүн дээр Ж.Энхбаяр, Я.Содбаатар гэхчлэн дан У.Хүрэлсүхийн тэргүүлдэг МАН-ын Зүүний хүчний холбооныхон Ерөнхийлөгчийн сунгаанд нэрлэгдэж байгаа юм.

МАН хэзээнээсээ тэдний саналыг хувааж мэдэх улс төрийн намыг энэ өрсөлдөөнд оруулбал ялагддаг, өөрсдөдөө нэгтгэж уусгавал ялдаг онцлогтой институци. Тэгэхээр 2027 оноос өмнө Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвслийг хэрхэн шингээх үү гэдэг нэг асуулт бий. Бүр статандарт бус хэлбэрээр МАН дотроос тогтсон бие хүн бус, бүр өөр дүрийг намын нэгтгэл дундаас явуулах хувилбар мөн л хүчтэй яригдаж буй.

Явж явж Г.Занданшатар эсвэл ийм стандарт бус дүр дээр тогтох магадлал хамгийн өндөр. Тухайн үед У.Хүрэлсүхийн мэдрэмж, бусад тохироо ямар байхаас энэ асуудал эцэслэгдэнэ гэсэн үг. Яг тодорхой нь, У.Хүрэлсүхийн хүссэн дүр л МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөнө.

АН доторх сунгаа: МАН-ын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан кэйс нь өөрөө АН-аас сул дүр "захиалж" өрсөлдүүлсэн явдал. Үүнийг У.Хүрэлсүхэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нь өрж өгсөн түүхтэй. Энэ удаа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээр ялахын тулд АН-д ялагдах дүр захиалга өгөхөөс өөр арга байхгүй.

Чухам тэр шалтгаанаар эдүгээ АН-ын генсек, УИХ дахь намын бүлгийн томилгоонд МАН өндөр оролцоотой тоглосон гэсэн үг. Яг яривал, АН тамгатай явах эрхийг ч У.Хүрэлсүх олгож, О.Цогтгэрэл эзэмшиж байна. Ийм өрнөлөөр 2021 онд С.Эрдэнэ гэж сулхайсан дүрийг У.Хүрэлсүх гэж өндөр рейтингтэй хүнтэй зэрэгцүүлсэн кэйсээ 2027 онд давтахаар ажиллаж буй гэсэн үг ээ. Ийм замаар явахгүй гэж адарваас тамга атгаж буй О.Цогтгэрэлийг ч тэр "базах"-аа мэднэ.

АН-аас Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь зэрэг Ерөнхийлөгчийн гүн нөлөөнд орсон дүрүүд нэр дэвших дотоод сунгаанд өрсөлдөнө гэдгээ ил тод зарлаад байгаа нь энэ учир зангилаанд найдагсдын жагсаалт гэсэн үг.

Ард түмэн саналаа өгөх тул МАН-ын угсарсан систем НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ

Энэ бол их романтик, сайн төсөөллийн хэсэг. Нэг ёсондоо бүтэмж муутай ч "Ирээдүйд итгэх итгэлээ бүү алд" гэхчлэн томьёолсон Жан Пол Сартрын эшлэл маягийн эд болчхоод байна. Эд шүү.

Ардчилсан намын 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломж нь МАН-ын үгэнд орохгүйгээр, өөрсдийн дотоод шударга ардчиллаар нэр дэвшигчээ тодруулах явц. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд АН өөрөө институцийн хэмжээнд бүтцээ барих, даргаа аваад шидчхэлгүй шиг сонгуульдаа орох зэрэг дотоод түмэн зовлонгоо туулна.

Нэг нам арван жил засаглаж, ялгаатай үзэл санаатай хүмүүс нийгэмд зэрэгцэн амьдарч болдог гэдгийг марттал тэр чигтээ давамгайлсан захиргаадалт үүсчхээд байна. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг өөрөө улсынхаа ардчилалд ихээхэн халгаатай гэдгийг ч бид энэ жилүүдэд харлаа. Тэгэхээр энэ удаа ард түмний хүсэл зориг Ардчилсан ерөнхийлөгч сонгочих магадлал харьцангуй өндөр.

Ард түмэн гэдэг бол сошиал дахь тролл арми биш. Ерөнхийдөө л юу яваад байгааг иргэд маш сайн ойлгож байгаа. Ардчилсан намаас гэвчиг У.Хүрэлсүхийн хүслээр бус дэвших дүр бараг л алга байгаа. Байгаа ганц Н.Алтанхуяг нь бүх судалгаанд тэргүүлээд байгаа гэх боловч өрсөлдөх боломжмйг нь шүүхээр хаахаар процесс дахин эхлүүлчихлээ. Яхир тохир ааштай З.Энхболдыг ч шүүхийн замаар чирч явна. Үүн дээр Л.Гантөмөр нэмэгдэж болох ч түүнийг хөшигний ард “барьчихсан” гэгдэж буй.

Ардчилал гэдэг зүв зүгээр сууж байхад халаасанд үргэлж өнгөтэй хэвээр гилтэгнэж явдаг чулуу биш ээ. МАН үе солигдсон процессоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа алдчхаж мэдэхээр байгаа нь ч ухралтын л дохио. Гүйцэтгэх засаглал 1980 оныхонд иртлээ удсан шиг Ерөнхийлөгчийн суудал АН-д очтлоо бас он жилүүд тойрч мэдэх замын урд зогсож байна.

Ард түмэн хүсэл зоригоороо саналаа өгч чадвал энэ удаагийн Ерөнхмйлөгчийнд сонгуульд яах аргагүй ардчилагчид ялах боломжтой. Гэхдээ АН, МАН-аас хэн ч дэвшсэн Н.Алтанхуяг эсвэл У.Хүрэлсүхийн хүн гэсэн үндсэн хоёрхон товьёогтой байх л зам харагдаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2027 onii erunhiilegchiin songuuli odoo l ehelchihsen, U.Hurelsuh, N.Altanhuyag gsed l tom togloom yvagdaj bna

Зочин
Зочин

Улаанбаатар хотын амьдрал хэцүү байхад дарга нар одооноос эхлээд л ерөнхийлөгчийн суудлын төлөө уралдаад эхэллээ

Зочин
Зочин

Hurelsuh nam dotroo buh erх medeliig tovluruulchihsan uyd AN-uus hen garah n todorhoi l doo

Зочин
Зочин

МАН дотроо өөр хоорондоо үзэлцээд хэнийг сойхоо шийдэж ядаж байхад ард түмэн амьдрах гэж зүтгэж байна

Зочин
Зочин

Ардчилсан нам өөрсдөө дотроо нэгдээд шударгаар нэр дэвшигчээ тодруулж чадахгүй л бол ялагдах нь тодорхой

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Монголын улс төр гэдэг чинь цөөхөн хэдэн хүний хооронд найруулсан жүжиг л болж хувирлаа шүү дээ

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сар үлдсэн байхад хүмүүс хэдийнэ хэний талд орохоо бодоод эхэлжээ

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Зочин
Зочин

Г.Занданшатар эсвэл С.Бямбацогт нар гээд л яригдаад байгаа хүмүүс нь цаанаасаа л захиалгатай яваа

Зочин
Зочин

Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd

Зочин
Зочин

Ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө мэддэг болохоос биш энэ дарга нарын тавьсан өрөгөөр тоглохгүй шүү

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag

Холбоотой мэдээ

Back to top button