НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдөр Чингис хааны музей болон Улаанбаатарын музейн үзвэрүүд иргэдэд үнэгүй
Өнөөдөр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой тохиож байна. Улмаар Улаанбаатар хотын музейг 2026 оны аравдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Мөн Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу аравдугаар 29-ний өдөр 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
Ташрамд дурдахад Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг, сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах аж.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.