НИЙГЭМНийгэм мэдээ

Увсад алга болсон эмэгтэйг 14 өдөр, Дорнодод сураггүй болсон иргэнийг 26 дахь өдрөө хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар гараад сураггүй болсон 26 настай малчин эмэгтэй Б.Ариунааг эрэн хайж байна. Эрлийн баг 14 дэх өдрөө ажиллаж байгаа юм.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн малчин, 48 настай “Ш” гэх эмэгтэй 2026 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг түүний ар гэрийнхний хүсэлтээр 10 дугаар сарын 19-ний өдрөөс түр зогсоогоод байсан юм. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 28-нд Аймгийн Засаг дарга Ш.Ёл эрэн хайх ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн ''Хашигийн бригад'' гэдэг газар есдүгээр сарын 17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын харьяат, иргэн А нь есдүгээр сарын 18-ны өдөр “Хашигийн бригад” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-ын зайд байрлах ''Цадигийн рашаан'' гэдэг газар руу "рашаан ууна" гэж явганаар гараад сураггүй болжээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй тул ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай хүсэлтийг аравдугаар сарын 24-ний өдөр гаргажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд иргэн "А" 46 настай, эрэгтэйг “Хашигийн бригад”-аас баруун хойд зүгт 17 км-т "Зүүн голын-Эх" гэдэг газраас эрлийг эхлүүлж “Улиадын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button