Б.Мөнхтамир: Шатахуун тасрахгүй амар тайван байж болно. Хомсдол үүслээ гэж нөөцлөхөө боль

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус яамны дэд сайд Б.Мөнхтамир "11-р сард Монгол Улс нийт 92 тонн шатахуун захиалсан. Тухайлбал Роснефтээс 70 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн , Солонгос улсаас 12 мянган тонн, Казахстан улсаас 3 мянган тонн шатахуун авна. Нийт 92 мянган тонн шатахууныг ирэх 11-р сард захиалсан. Бид улсын хэмжээнд хэвийн үед сард 70-77 мянга тонн хэрэглэдэг. Тиймээс ирэх сард хомсдол үүсэхгүй.
Видео:
Зөвхөн Монголд шатахууны асуудал үүсээгүй. Дэлхий нийт хүнд байдалтай байна. Орос улс нийт ШТС-уудынхаа 30 хувийг л ажиллуулж чадаж байгаа хэр нь манайд тасралтгүй нийлүүлж байгаа. Манай хоёр хөрш бол дэлхийн шатахууны зах зээлд өндөр байр суурь эзэлдэг. Ийм хоёр улсын дунд байгаа бид азтай. Шатахуун тасрахгүй амар тайван байж болно. Хомсдол үүслээ гээд нөөцлөхөө болих хэрэгтэй. Тогтмол шатахуун орж ирж байгаа.
ШТС-ууд "зөвхөн гэрээт байгууллагтаа өгдөг" гэдэг гомдол гардаг. ШТС-ууд ААН-тэй урт хугацааны гэрээ хийсэн байдаг. Тухайлбал, түргэн тусламж, Онцгой байдлын машинд дараалалгүй шатахуун өгөхөөс өөр аргагүй. Мөн ШТС-ууд өөрсдөө ажлаа таслалгүй явуулахын тулд шатахуунтай байх хэрэгтэй. Түгээхийн тулд шатахуунаар ажил нь явна шүү дээ. Мөн саванд шатахуун өг гэж байгаа. Тэр тусмаа орон нутагт. Машин нь шатахуунгүй болоод унтарсан бол зориулалтын саванд өг гэж байгаа. Хэрэв өгөхгүй бол иргэд Монполын газар гомдол гаргаж болно" гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xvkiin dagavar xudlaa gar ene Munhtamir guai chin.
Түгжрэл үүсгэхгүй ШТС уудаар бензинээ түгээгээч. ЗАМЫН 1, 2 дугаар эгнээнд дараалал үүсгэх ШТС уудаар түгээлт бүү хийгээч.
Ард олон бензин нөөцлөөд байгаа юмгүй.Санаанаасаа зохиож дандаа худлаа хуцна
.