ЭДИЙН ЗАСАГ

С.Наранцогт: Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт орууллаа

-Зээлээ төлөхөд хүндрэл үүссэн иргэд 48 сар хүртэлх хугацаагаар сунгах боломжтой боллоо-

Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2026.11.03) хуралдаж,  макро зохистой бодлогын хүрээний хуралдаанаас гарсан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа.

Үнийн өсөлт болон бусад шалтгаанаас үүдэж олон айл өрхийн бодит орлого буурч, цалингийн болон автомашины зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн тоо нэмэгдэж буй. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээл 2026 оны едүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Өнөөдрийг хүртэл эдгээр иргэдийн зээлийн хугацааг сунгах боломж хаалттай байсан учраас санхүүгийн хүндрэлд орж зээлээ төлж чадахгүй байгаа иргэн зээлээ 48 сар хүртэлх хугацаанд уртасгаж сарын төлбөрөө бууруулах боломжтой болж байгааг С.Наранцогт ерөнхийлөгч хэлэв.

Учир нь шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалт бол зээлийн бүтцийг өөрчлөхөд ялгаагүй үйлчилдэг тул өнөөдрийн бодлогын хорооны хурлаар уг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Цалингийн, малчны, автомашины зээл зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтанд хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд 48 сар хүртэлх хугацаагаар сунгаж болох шийдвэрийг гаргасан аж. Энэ тохиолдолд тухайн зээлд өр, орлогын харьцаа үйлчлэхгүй. Гэхдээ зээлийн хугацаа уртсахын хэрээр нийт зээлийн хүү нэмэгдэнэ гэдгийг анхаарах учиртай.

Иргэдийн хүсэлтээр шаардлагатай тохиолдолд бүтцийн өөрчлөлтийг нэгээс илүү удаа хийж болох гэнэ. Энэхүү шийдвэр өнөөдрөөс албажиж, маргаашнаас арилцааны банкуудаар хэрэгжих юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button