НИЙГЭМНийгэм мэдээ

АТҮТ: Маргаашнаас хот хоорондын зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ, гэхдээ хэдэн төгрөгөөр өсөхийг эцэслэн тогтоогүй байна

Авто тээврийн үндэсний төвийнхөн Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнийг шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсон талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Бүсээс хамаарч аль хэсгийг хэдэн төгрөгөөр нэмэх талаар бид АТҮТ-ийн албаны эх сурвалжаас өмнө нь тодруулахад “Аймгуудаас авсан үнийн дүнгийн судалгаа Зам тээврийн яаман дээр эцэслэн батлагдсан тул одоохондоо бид ерөнхий мэдээллийг л нийтэд зарласан. Үнийн дүнгийн талаарх нарийн мэдээллийг энэ сарын сүүлээр эцэслэн олон нийтэд зарлана" гэсэн юм.

Гэвч арваннэгдүгээр сар хэдийн гарч, маргаашнаас шийдвэр нь хэрэгжиж эхлэх гэж байхад үнийн дүнг хэдээр нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. АТҮТ-өөс дахин тодруулахад "Шийдвэрийн дагуу маргаашнаас (2026.11.05) үнэ нэмэгдэнэ, гэхдээ одоогоор нэмэгдсэн дүн эцэслэн тодорхой болоогүй. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.

Бид үнийн дүнг тодруулах зорилгоор АТҮТ-ийн онлайн тасалбар захиалгын хэсгээс арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн тасалбарыг захиалахад нэмэгдээгүй дүнгээр захиалга хийгдэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button