Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадад хиймэл оюунаар өдөрт 1500 богино кино хийдэг ч ашиг олдог нь маш цөөн

БНХАУ-ын хиймэл оюунаар богино кино хийдэг салбар өдөрт 1500 гаруй шинэ кино үйлдвэрлэдэг болжээ. Хятадад богино киноны салбар хурдацтай тэлж байгаа. Өмнө нь тус салбар олон зуун мянган юанийн зардлаар жүжигчид хөлслөн, кино зураг авч байж богино хэмжээний цуврал хийдэг байв.

Харин одоо хиймэл оюуны тусламжтайгаар 50 мянган юань хүрэхгүй зардлаар богино хэмжээний цуврал бүтээх боломж бүрэлджээ. Гэхдээ хиймэл оюун ухаанаар богино кино хийдэг студиүд ашиг олоход улам хэцүү болсон байна.

Технологийн салбарын талаар бичдэг “Leiphone” нэртэй Хятад хэвлэл саяхан энэ талаар сурвалжилга хийжээ. Тус хэвлэлийн сэтгүүлч Ху Чинвэнь хиймэл оюун ухаанаар хийсэн богино хэмжээний олон ангит киноны эрчимтэй хөгжиж буй салбарт ажилладаг зохиолч, найруулагч болон студийн үүсгэн байгуулагчидтай ярилцсан аж.

Тэдний ярьж буйгаар бол тус салбар эмх замбараагүй байдалд орсныг оржээ. Богино киноны тоо огцом нэмэгдэж, платформууд төлбөрийн нөхцөлөө тогтмол өөрчлөх болсон аж. “Leiphone”-д ярилцлага өгсөн нэгэн салбарын ажилтны тооцоолсноор, хиймэл оюун ухаанаар бүтээсэн богино хэмжээний олон ангит киноны 0.4 орчим хувь нь л олны анхаарлыг татаж, амжилтад хүрдэг байна.

Зургийн эх сурвалж: Zabala Innovation

Нэгэн зохиол бичигч “Leiphone” ярилцлага өгөхдөө хамгийн ачаалалтай үедээ сард дөрвөн зохиол бичиж өгөх тохиолдол байдаг гэж хэлжээ. Студиүд хиймэл оюун ухааны тусламжтай бичсэн зохиолын чанар харьцангуй муу байж болохыг ойлгодог. Ийм учир ганц сайн зохиолоос илүү боломжийн чанартай дөрвөн зохиол авахыг илүүд үздэг байна.

Ингэж зохиолыг нь хурдан бичиж, хиймэл оюун ухаанаар хийсэн кино үзэгчдийн анхаарлыг татах боломжтой хугацаа ойролцоогоор гуравхан л хоног байдаг аж. Хятадын цахим платформ болон кино түгээгчид шинэ богино киноны сурталчилгааг эхний хэдэн өдрүүдэд анхаарч хийдэг байна. Хэрэв тухайн бүтээл хангалттай үзэгч татаж чадахгүй бол сурталчилгааны төсвийг шууд дараагийн бүтээл рүү шилжүүлнэ.

Ийм учир уламжлалт аргаар бүтээсэн кинотой харьцуулахад аажмаар олны анхаарлыг татаж, цаг хугацааны явцад амжилтад хүрэх боломж бараг үгүй юм.  Тус салбарт ажилладаг туршлагатай нэгэн найруулагчийн хэлснээр, сурталчилгааны ажлыг чадварлаг зохион байгуулж чадвал зохиол нь онц биш бүтээлийг ч хит болгох боломжтой. Өдөр бүр мянга мянган шинэ бүтээл үзэгчдийн анхаарлыг татахын төлөө өрсөлдөж буй энэ салбарт түгээлт, сурталчилгаа нь кино хийхтэй адил чухал зүйл болжээ. Олон мянган шинэ кино дунд амжилт олдог нь ховор учир ашиг олдог богино цуврал мөн адил цөөхөн байдаг байна.

Эх сурвалж: The Low Down Momentum

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button