АНУ-ын инлфяцын мэдээллийн улмаас бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдэж, ам.долларын ханш чангарлаа
Мягмар гарагт /2026.11.10/ АНУ-ын Хөдөлмөрийн яам нийтэлсэн мэдээллээс харвал хэрэглээний үнийн индекс сарын дүнгээр 0.4 хувиар өссөн байна. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч инфляц 0.3 хувиар өснө гэж таамаглаж байснаас энэ нь өндөр дүн байв. АНУ-ын инфляцын үзүүлэлт таамагласнаас өндөр гарсан тул Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэх хүлээлт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарсан байна.
Хөдөлмөрийн яам тайлангаа гаргаснаас хойш ам.долларын ханш еврогийн эсрэг 0.51 хувь, иений эсрэг 0.52 хувь, швейцар франкийн эсрэг 0.79 хувиар чангарчээ. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүү дээр авах алхмын хүлээлтээс хамаарч өөрчлөгддөг АНУ-ын засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж өссөн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.