НИЙГЭМНийгэм мэдээ
"CUMO ARENA" цогцолборын нээлтэд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Маргааш буюу энэ сарын 14-нд Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Барилдаан маргааш өдрийн 14:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Тус барилдааныг Монгол Үндэсний олон нийтийн радио телевиз орон даяар шууд дамжуулан хүргэхээр болжээ. Түрүү бөх ₮15 сая, үзүүр бөх ₮10 саяын бай гардах юм. Харин их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр ₮5 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр ₮3 саяын бай гардана. Түүнчлэн даваа бүрд 250 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.