Нийгэм мэдээНийгэм ярилцлага

“Эгийн голын усан цахилгаан станц төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна"

Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө.

Хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн хоёр жил хийж гүйцэтгэсэн “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв.

Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа талаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button