УЛС ТӨР

АН: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл олгох хуулийн төсөл боловсрууллаа

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.03.16/ Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, тус намын зөвлөлөөс хоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засагт үүсэх хүндрэлийг шийдэх саналуудыг хүргүүлжээ. Гэвч саналын хариу хариу ирэлгүй 15 хоносон тул ийнхүү хэвлэлийн хурал хийх болсон хэмээн мэдэгдэв.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Бид тодорхой хэдэн саналуудыг Ерөнхий сайдад тавьсан.АН-ын зөвлөлийн гишүүд хуралдаж, 2020-2022 оныг дамжин хэрэгжин барих барилга байгууламжуудыг зогсоон хэмнэх 355 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д шилжүүлэх хуулийн төслийг боловсруулж, өргөн барина. Энэ Жилийн 3 хувийн хүүтэй, 100 сая хүртэлх төгрөгийг олгох хуулийн төсөл юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийг дэмжих боломж бий болох тул хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй. Зөвхөн хөлд хорио тогтоогоод өнгөрч болохгүй. Ирэх долоо хоногт УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Хуулийн төсөл нь нэгдүгээр ажлын байрыг хамгаалах зорилготой. Өнөөдөр жилийн 17 хувийн хүүтэй зээл олгож байна. Арилжааны банкуудын олгож байгаа өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг бизнес эрхлэгчдийн хүүгийн төлбөрийг жилийн 3 хувь болгон бууруулах боломжийг уг хуулийн төсөл олгоно. Хүүг бууруулснаар хэмнэсэн мөнгөөр 3700-5000 аж ахуй нэгжид бага хүүтэй зээл олгох боломжтой болно гэж үзэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2020 12:47

ymar caihan medee ve yyl n jinhene ezendee ochih bolov uu j enhbayar tergyytei buleglelin gar durchihgui bol irgen bayn bol ylc bayn gedg bz de

Зочин
Зочин
3 сар 16, 2020 12:50

ard tumenii tatvarin munguur yyl n iim zeel canaachilaad ard tumenden ugvul cain l bn daanch darga nar n avaad uur zuild hergledeg n haramcaltai turiin buh darga narig l colimoor bn

зочин
зочин
3 сар 16, 2020 17:53

Дэмжиж байноо

Холбоотой мэдээ

Back to top button