НИЙГЭМХУУЛЬ

Б.Болороо: Ханийнхаа нэрийг сэргээж чадлаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хуулийн байгууллагаас түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ согтуу байсан гэх дүгнэлт гаргаж байсан удаатай.

Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлт Б.Болороогийн нөхрийг архи уугаагүй болохыг тогтоож, нөхрийнх нь буруугүй гэх дүгнэлт гаргажээ.

Энэ талаар тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа: Ханийхаа нэрийг сэргээж чадсаан. Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү. Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. Бие нь энэ орчлонд байхгүй боллоо ч үр нь үлдсэн хорвоод нэр нь цэвэр яваг ээ хэмээсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Odoo tegeed хуурамч дүгнэлт гаргасан хүмүүс хэний да####гавар нөлөөгөөр тэгснээ хэлж хамтдаа буух хэрэгтэй.

  2. ЧИ ЧАДЛАА ДҮҮ МИНЬ. ЧАМД БАЯР ХҮРГЭЕ. ЭНЭ БУСАРМАГ ХУУЛЬ ШҮҮХ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА, ШУДАРГА БУС ХҮМҮҮСТ ҮНЭНЭЭС БУЛТАХ ГАЗАРГҮЙГ МЭДРҮҮЛСЭНД ТАЛАРХАЖ БАЙНА. БУРХАН ӨРШӨӨГ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button