НИЙГЭМ

БОАЖЯ-наас зарласан уралдаанд “News” агентлагийн бүтээл шилдгээр шалгарлаа

Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.

Уралдаанд 30 гаруй сэтгүүл зүйн бүтээл ирснээс тэргүүн байрт NEWS.MN сайтын бэлтгэсэн “Хятадын агаарын “цэвэрлэгчид” буу нүүрсэн яндангийн наймаачид” сурвалжилга нийтлэл шалгарч, тусгай байт “Eagle” телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнийн “Агаарын бохирдлын өвчлөл” нэвтрүүлэг шалгарав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Азийн хөгжлийн банк” болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл”-ийн ажлыг хэрэгжүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд 2019-2020 оны  хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж, ард иргэдийг соён гэгээрүүлэхэд идэвхтэй зүтгэлтэй ажилласан сэтгүүлчдийг шалгаруулан урамшуулал олгож байна. Энэ төслийн хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд агаарын бохирдлыг эрс бууруулж чадлаа.

Мөн төрийн болон төрийн захиргааны байгууллагууд, эмнэлгүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлсэн бөгөөд олон жилийн насжилттай 400 гаруй тээврийн хэрэгсэлд, бүрэн шаталтыг дэмжих тоног төхөөрөмж суурилуулсан. Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлууд үргэлжлэн явагдах болно. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн иргэд олон нийтийг зөв хандлага, зөв ойлголтод чиглүүлэх ажлууд нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй юм. Энэхүү уралдаанд бүтээлээ илгээсэн нийт сэтгүүлчдэдээ талархлаа, шагналтнууддаа баяр хүргэе” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button