СПОРТ

Монголын боксын холбоо бүх клубтээ хэрэглэл, материал олгов

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ (Ажнай) Монголын боксын холбоонд албан ёсны бүртгэлтэй 62 клубээс өнөөдөрийн байдлаар үйл ажилгаагаа идэвхитэй явуулж буй 57-г нь амжилтаар нь эрэмбэлэн Герман улсын Топ Тен брендийн (Aiba, Олон улсын боксын холбоо) боксын хэрэглэл материал олгов. Үүнд Улаанбаатарын 29, хөдөө орон нутгийн 28 клуб хамрагдлаа.

Гэр бүлийн хамтаар тусгаарлалтад байгаа МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ “Монгол улсад боксын спортыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нийт боксынхоо хамт олонд энэ өдрийн мэнд хүргье. 70 гаруй жилийн түүхтэй, тив, дэлхий, олимпийн аваргатай, МҮОХ-нд бүртгэлтэй 70 гаруй спорт холбоод дотроос ТОП 4 спорт холбооны нэгийг нь удирдаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. “ТОКИО-2020” олимпийн наадам хойшилсныг бид тамирчдаа илүү сайн бэлдэх боломж болгох хэрэгтэй.
Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “COVID-19” буюу Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах ариун үйлсэд зориулсан “Хандивын аян”-ыг дэмжин Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид нэг өдрийн цалин, хамгаалалтын цагаан хувцас 100, амны хаалт 1000 ширхэгийг тус тус хандивласан нь манай боксынхны сэтгэл байлаа. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсве. Маскаа зүүж, гараа тогтмол угааж байхыг уриалъя” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button