НийгмийнСПОРТ

FIFA Монголын шигшээ багийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзжээ

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Монгол, Киргизстаны шигшээ багийн тоглолт 2:1-ээр өндөрлөсөн. Эл тоглолтод манай хөлбөмбөгчид талбай дээрээ хожигдсон юм.

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням эл тоглолтыг өмнө нь тохиролцсон, наймаалцсан гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр яагаад ингэж хардах болсон, ямар үндэслэл байгаа талаар манай сайтад ярицлага өгөхдөө дэлгэрэнгүй хариулсан билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Монгол, Киргизстаны тоглолтод ямар нэгэн будлиан байгаа, өмнө тохиролцсон эсэхийг шалгажээ. Эл шалгалтын хариу гарч, манай хөлбөмбөгчдийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзэв.

Энэ талаар Үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл цахим хуудсандаа “Сайн байцгаана уу.
Өнөөдөр сайхан, баяртай мэдээтэй өдөр байлаа.
МХБХ-ны дэд ерөнхийлөгч Г.Дашням нь Монгол Улсын шигшээ багийн тодорхой хэдэн тамирчдыг маш бүдүүлгээр гүтгэн доромжилж, улс орныхоо нэрийн хуудас болж түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцохдоо Монгол тамирчид тоглолт наймаалцсан гэж дэлхий нийтээр тараан гүтгэн, түүнийгээ цаг нь болохоор нотлоно хэмээн бичиж улмаар ОУХБХ (FIFA)-нд мэдэгдэн, ОУХБХ-ны сахилгын хороонд нь хэрэг нээгдээд байсан билээ.

ОУХБХ -ны сахилгын хороо таван сар гаруй хянаж, шалгасны дараа Монгол тамирчдын нэр дээр нээсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг ирүүлсэн нь маш баяртай мэдээлэл байлаа.
МХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод 1 жилийн хугацаанд ажилласан, Ганзоригийн Дашням гэж этгээдийн гүтгэлгийн уршгаар ОУХБХ-ны холбогдох ажилтнуудад шалгагдаж, байцаагдаж, хэргийг хянан шийдэгдтэл, ийм хэрэг хийгээгүй ч гэсэн тамирчид маань асар хүнд сэтгэл санааны дарамтанд байж ирлээ. Монгол улсынхаа төрийн дууллыг дуулан, шигшээ багийн нэрийн өмнөөс босч тоглодог ямар ч тамирчинд тоглолт наймаалцах асуудал байх ёсгүй гэдгийг жирийн хүн ч ойлгох бөгөөд тэр тусмаа тамирчин хүн л илүүтэй ойлгоно байх. Бидний хэдэн нөхөд ийм асуудалд оролцох нь битгий хэл санаанд ч орж байгаагүй гэдгийг бичих нь зүйтэй байх. Хэдийгээр бид энэ асуудалд холбогдолгүй ч гэсэн ямар нэг хилс хэрэгт гүтгэгдэх нь, тэр нь дутуу дулимаг шалгагдаад үнэн мэт шийдвэр гарах вий гэхээс эмээж, шийдвэрийг хүлээж, маш хүнд дарамтанд ордог юм байна.
Өнгөрсөн 5 сарын хугацаанд бидэнд итгэж байсан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.
Гунигтай нь Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч дансгүй, хэн ч таньж мэдэхгүй мөнгөтэй нэгэн этгээд гэнэт орж ирэн клуб худалдан авч, нэрийг нь өөрчлөн өөрийн болгоод, МХБХ-ны дэд ерөнхийлөгч болж дэвшээд, цэвэр өрсөлдөөнд орж чадахгүй башир арга хэрэглэн, өөр багийн тамирчдыг, шигшээ багтай нь гутаан доромжилсон явдал хөлбөмбөгчдийн хувьд хамгийн гунигтай явдал боллоо.
МХБХ-ны дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар сити” клубийн эзэн Ганзоригийн Дашням таныг “Үндэсний шигшээ баг”, түүний тамирчдын нэр хүндийг гутаан доромжилж, дэлхий нийтэд /Англи болон Монгол хэл дээр өөрийн стори-доо мэдээлэл оруулж /эсрэг сурталчилгаа хийсэн шигээ, уучлал хүсч хөлбөмбөгийн ертөнцөд эргэн нэгдэхийг хүсье.
Үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл, 2020 оны тавдугаар сарын 28” гэв.

https://www.facebook.com/davaa.erchim/posts/3218826051544706
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-28 14:13

Бензин хульхидаж зардаг шигээ хөлбөмбөгийг амархаан өөрийн эрх мэдэлд оруулчихна гэж болсон юм байх даа.
Хамгийн инээдтэй нь өрсөлдөгч багаа намнах зорилгоор Эрчимийн 2, Дэрэнгийн 1, Атлетикийн 2 тамирчинг ш�##�гуулсан байгаа юм даа!

Зочин
Зочин
2020-05-28 14:17

Ene muu novsh hulbumbuguus z##lval taarna! Novshiin hudalch s#a!

Зочин
Зочин
2020-05-28 14:18

Ene Dashka tuhain ued sogtuu baihdaa oruulsan story noos bolood Heden toglogch mongoliin XB holboo asuudald orjde huurhii. Ashgui unen shudargaar shiidej ugsun baina.

эрик
эрик
2020-05-28 14:42

Новшийг хөлбөмөг болон спортоос бүр �######�уулах хэрэгтэй мөнгөтөй гээд дан�##�здаг цаг өнгөрсөн шүү Бензинням минь

B.Buyandalai-d
B.Buyandalai-d
2020-05-28 17:53

Heden sar jil odor shonogui beltgel hiij baiga humuus yu gej tiim te1 ym hiihev dee yu bichij baigaagaa sain bodmoor yma bichchih ym oldohgui baiga yavj budaa agshaal daa

Зочин
Зочин
2020-05-28 18:47

Bagiig ni MFF bandah heregtei

Зочин
Зочин
2020-05-28 18:52

Mongoliin hul bumbugiin tuhai yu ch medehgui baij "Ulaanbaatar City FC, Athletic 220, FC UB, FC Deren are the best thing that happened to Mongolian football. Rest is bullshit" gj bga yum. Ene sportiig hugjuuleh gej nasaaraa zutgej yavaa

Зочин
Зочин
2020-05-28 18:55

cham shig ih mungugui ch, setgeltei olon humuus baidag yum. Shame on you, Dashnyamaa!!! Seriously, who the hell are you??! MFF should ban Ulaanbaatar City FC from all the leagues

Холбоотой мэдээ

Back to top button