СПОРТ

Дээд лигийг зохион байгуулах хүсэлтийг УОК хүлээж авсангүй

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр тавдугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа энэхүү албан бичиг МХБХ-нд ирлээ.

Цар тахалын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигүүд хэдийн үзэгчгүй явагдаад эхлэсэн бөгөөд “Катар - 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд ч тун удахгүй болох тов гарлаа.

Энэ үед Үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэл зүйн хувьд дараагийн өрсөлдөөнд бэлэн байх гол бэлтгэл нь өрсөлдөөн, тоглолт байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг ийнхүү зогсонги байдалд орсон хэвээр үлдлээ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button