НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хүүхэд, залуус бороог ч үл ажран тоглож, настнууд нарлаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр гаргасан. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулав.

Дан ганц хөлбөмбөг бус сагсан бөмбөг, волейболын талбайтай. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтайгаараа онцлог.  Ингээд нийслэлчүүд, баянзүрхчүүд тэнд хэрхэн цагийг өнгүүлж буйг сурвалжиллаа.

Бороо асгарч, чийг даасан ч үүнийг үл ажран хүүхдүүд гүйлдэнэ.  Ахмад настнуул нарлаж, багачууд наадаж, залуус салхилан, найман настай балчираас 80-тай буурал хүртэл бүх үеийн төлөөлөл энд байв. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннис, волоейбол тоглож, дугуй унан, элсэн дээр тоглон, гулсуур дээр гулгар дүр зураг харагдана. Өдөр бүр эл төрх яг ижил байдаг гэнэ.

Нарлаж суусан Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, дүүргийнхээ Мастеруудын холбооны тэргүүн Д.Авирзэдтэй хэсэг хором ярилцлаа.

-Шинэ хөлбөмбөгийн талбайтай боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Өмнө нь энд өтгөн шингэнээр дүүрсэн, архичид цуглардаг газар байсан. Өвөлдөө нэг мөсөн гулгуурын талбай хийчихнэ. Харин одоо ийм сайхан талбайтай болсондоо баяртай байна. Өдөр бүр энд ирж, хоёр зээгээ салхилуулдаг.

-Энэхүү талбай байгуулагдахаас өмнө зээ нар нь хаана тоглодог байв?

-Ойр хавьд үүнээс өөр хүүхэд тоглох газар байхгүй. Хүүхдүүд маань байрныхаа гадаа л гүйлддэг байсан. Хаа нэг ууланд гарна. Энэ талбай байгуулагдсанаас хойш хүүхдүүдийн маань нар нь гарч байна. Манай Баянзүрхчүүдээс гадна холоос зорьж ирдэг ч хүмүүс бий. Сая 120 мянгатаас гэр бүлүүд ирж салхилж байна.

-Хэзээнээс талбай байгуулах ажил эхэлсэн юм бэ?

-Энэхүү талбайн ажил тавдугаар сард эхэлж, зургадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн. Одоогоор бөмбөг ойгчийг нь цацах дутуу байгаа юм билээ. Би гольфоор хичээллэдэг юм. Манай Мастеруудын холбоо ойрхон бэлтгэл хийх талбайтай болсондоо их баяртай байгаа. Тамирчин хүний хувьд уг талбайдаа хяналт тавьж, эргэж тойрч байя гэсэн хүсэлт тавьсан.

Хогоор дүүрсэн, архичдын оромж болсон хоосон талбайг ийнхүү спорт талбай болгон өөрчилжээ. Нийслэлчүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх ийм талбай, бүтээн байгуулалт дутагдаж байсан. Гараад тоглох, салхилах талбайтай болсондоо иргэд ихэд баяртай байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Looma
Looma
2020-06-27 19:35

Ovoo doo.saikhanharagdaj bnaa.

Tseel
Tseel
2020-06-27 23:03

6

Tseel
Tseel
2020-06-27 23:03

Болж л б.а

Холбоотой мэдээ

Back to top button