УЛС ТӨР
Х.Болорчулуун: Намаа үнэмлэхүй ялуулсан У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох магадлал өндөр
МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Хурлын эхэнд МАН-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо. Тэд Ерөнхий сайдаар хэний нэрийг дэвшүүлэх нь олны анхаарлыг татаж буй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “У.Хүрэлсүх сонгуульд намаа өндөр хэмжээнд ялууллаа. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид үргэлжлүүлэн ажиллах магадлал өндөр. 30 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга үргэлжлүүлэн ажиллах гэж байгаа. Энэ бол Монголын төр тогтвортой ажиллаж буйн илрэл” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.