СПОРТ

Шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатарыг томилов

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж 21 аймаг,хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагчид Туушин зочид буудлын хурлын танхимд чууллаа. Тэд цар тахлын жилд улсын аварга шалгаруулах тэмцээн болоод тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэг зорилгын хүрээнд нэгдэж чадлаа.

Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П. Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүдийн санаачлагатай Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.

Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпийн хариуцлагатай жилд ийнхүү итгэл хүлээлгэж басхүү шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ юм. Түүнд тогтмол цалин болон гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон чөлөөт бөхийн холбооны зүгээс 100% санхүүжүүлж ажиллуулахаар болжээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button