ДЭЛХИЙ

Ливанд дахин дэлбэрэлт болж, 200 орчим хүн нас барлаа

Өчигдөр /2020.09.10/ Ливан улсын нийслэл Бейрут хотын боомтод дахин том хэмжээний дэлбэрэлт болж, 200 орчим хүн нас баржээ.

Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор бүрэн тодорхой болоогүй ч, Ливаны албаныхан боомт дээрх гаалийн татваргүй захад агуулагдаж байсан их хэмжээний тос, дугуй шатсанаас үүдэлтэй хэмээн таамаглаж байна.

Үйл явдлын бичлэг хийгдэж, цахим орчинд тархсан бөгөөд агуулахын байшин гэнэтхэн галд автаж, удалгүй дэлбэрэлтийн үүл тэнгэр өөд огцом цойлж буй дүрс уг бичлэгт бууж үлджээ. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Бейрутын оршин суугчид үүнтэй ижил аймшигт дүр зургийг нүднээ үзсэн билээ.

Онцгойгийн албан хаагчид галыг шуурхай унтраахаар ажиллаж, давхар нисдэг тэргээр гал сөнөөх бодис цацсан байна. Дэлбэрэлт болсон Бейрутын боомт бол Ливаны гадаад ертөнцтэй харьцдаг гол гарц юм.

Үүний өмнө наймдугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн үеэр 190 хүн нас барж, 6000 гаруй хүн бэртсэн. Мөн 300 мянга гаруй хүн нүүлгэн шилжүүлэгдсэн юм. 3000 тонн аммоны нитрат шатсанаас үүдэн аварга мөөгөн үүл бүхий эл дэлбэрэлт болж, олон хүний анхаарлыг татсан.

Удаа дараа болж буй эдгээр гамшгаас үүдэж Ливан улс хэдий нь эдийн засгийн хувьд хүнд сорилттой нүүр тулаад байна.

Г.САНСАРМАА
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-11 11:08

Зүгээр г�##� гарсан болохоос хүн нас бараагүй шүү дээ

Zochin
Zochin
2020-09-11 15:07

Erguutsen yumnuud chi haashaa yum be. Bur bolohgui nok livan aaraa ter chigeeree tesercheech. Bais geel delberch bhiin mongo avah arga ni bolchih yumaa bur.

зочин
зочин
2020-09-12 16:28

зөв бич л дээ, хэдий нь биш хэдийн гэх жишээний.

Холбоотой мэдээ

Back to top button