СПОРТ

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу ирсэн нь үнэн, бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад “Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн нь үнэн. БНСУ-ын лабораториас хариу нь Допингийн үндэсний төвд ирсэн. Одоогоор бид та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна.

Илэрсэн бөхчүүдийн нэрийг шууд зарлах боломжгүй. Учир нь допинг илэрсэн бөх Б сорьцоо шинжлүүлэх эрх нээлттэй. Тэгэхээр Б сорьцных нь хариу гарсны дараа л нэрсийг нь зарлах боломжтой. Тэгсээр ч ирсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхчүүдтэй уулзаад, мэдэгдэх байх. Мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
архангай
архангай
2020-09-12 20:15

авилг�##�аа аваад нам дарчахна байхаа

Холбоотой мэдээ

Back to top button