УЛС ТӨР

С.Амарсайхан: Тэд өөрсдийгөө шагнаагүй, цуцашгүй, сэтгэл, зүтгэлийг нь бид урамшуулсан

Ард иргэдээс Улсын онцгой комисст хандивласан хандивын мөнгөнөөс 21 дарга өөрсдийгөө шагнасан гэх асуудал олны анхаарлыг татан, ихэд шүүмжлүүлж буй. Үүнд Улаанбаатар хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан албан ёсны тайлбар өгөв.

Гэрэл зургийг Zarig.mn сайтаас ашиглав.

Тэрбээр “Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл,зүтгэлийг бид урамшуулсан юм.

Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.

Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог.

Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн тавдугаар сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье. Үгүйсгэж болохгүй зүтгэл гэж байдаг” гэв.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2896067853941090&id=1668500270031194

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-14 17:20

Ингэж л ажиллана гэж төрд орсон биш үү. Эрхэм гишүүн ээээ

Зочин
Зочин
2020-09-14 22:14
Reply to  Зочин

Tsaling aa avaad ajillaa hiiy. Boloo shuu dee

Зочин
Зочин
2020-09-14 20:28
Reply to  Зочин

�######�АА �######�.ОВОО ХҮН ЮМ ГЭСЭН БАС Л НЭГ ХОГ БАЙЖЭЭ.

зочин
зочин
2020-09-14 17:32

ажилаа хийлээ гээд ц�##�ин авч байгаа биздээ цуцашгүй ажиллаж баыгаа бол ажил нь сайжирсан юм �##�га Тэгээд бас шагн�##� авнаа гүй мөн шун�##�тай туучийнууд вэ

Зочин
Зочин
2020-09-14 19:10

Тэтгэвэрийн хөгшин би хандив өгөхдөө ЭГМА аппарат, хамга�##��##�тын хувцас хэрэгсэл, эм тариа ав гэж өгсийм, х�##�уун цэг лээр ажиллагсадын маск х�##�ад, өвчлөгсдөд эм тариаг нь авч өг гэж хандивласан юм, байд�##� хэцүүдсэн үед хэрэглэх нөөц бэлд гэж хандивласан болохоос биш ширээ санд�##�тайгаа зуур�##�дсан хэдэн хурган дарга нарт өг гээгүй юм, тэд хийж чадна гэж наад �##�бан туша�##�д очоо биз дээ? энэ бол тэр дарганцар нарын хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг нь юм. Татвар төлөгчийн татвараас ханг�##�ттай ц�##�ин авцгааж байгаа биз дээ! тэгээд эцэст нь ичих булчирхай байдаг юм бол наад сая төгрөгнүүдээ буцааж төлцгөө төрөөс төрсөн тэрбумтангуудаа...

Зочин
Зочин
2020-09-14 20:01

Цуцашгүй сэтгэл бус цадашгүй сэтгэлээсээ болсон бус уу

Зочин
Зочин
2020-09-14 20:31

Ингэж идэж уухаа урьт�##� болгож бгаа учраас хандивуудыг буцааж өгөх хэрэгтэй.Ямба ц�##�инг нь эдэлж бж яасан ханаж цаддаггүй улсууд вэ?Тэгж цуцаж ядраад хийж чадахгүйд хүрээд бгаа бол наад �##�бан туша�##�уудаа ч өг.Та нараас илүү хийх з�##�уус дүүрэн бна.цүнх баригчид минь

Зочин
Зочин
2020-09-14 20:55

Хандивын мөнгөөр төрийн �##�бан хаагчийг урамшуулна гэсэн ямар хуулийн ямар за�##�т байдгийг хэлж өгөх хүн баына уу.

Ганаа
Ганаа
2020-09-15 00:16

Энэмуу гөлөн гөлөн гэсэн юм хэн болчихоод хандиьын мөнгийг бид гэж хуцаад тойрон хүрээлсэнаялдан даг�##�лагчиддаа өглөг юм бэ.

Cc
Cc
2020-09-15 09:04

Baahan darga nar shiv dee

Холбоотой мэдээ

Back to top button