Нийгмийн

Өрийг өрөөр дарах ТАКТИК

-МАЗААЛАЙ БОНДЫН ӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ШИНЭ БОНД ТАНИЛЦУУЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Засгийн газар бонд гаргахаа зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Ингэхдээ өрийг өрөөр буюу бондыг бондоор дарах хувилбар луу шилжиж буй юм.

Төсвийн тодотголоор 1.2 их наядын бонд дотоодод гаргахаар болсон.

2021 оны дөрөвдүгээр сард төлөх ёстой “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг дахин санхүүжүүлэх зорилготой шинэ бондоо даваа гарагаас олон улсын бондын зах зээлд танилцуулж эхэлжээ.

Мөн Засгийн газар шинээр гаргахаар төлөвлөсөн бондын танилцуулгаа АНУ-ын “JP Morgan Chase”, “Morgan Stanley”, Их Британийн “HSBC” болон Японы “Nomura” зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкуудад хүргүүлсэн байна.

‘Fitch’ агентлаг Засгийн газраас гарахаар төлөвлөсөн шинэ бондод “B” зэрэглэл тогтоосноо зарласан.

Одоогоор шинэ бондын хугацаа болон хүү хэд байх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, далд хэлбэрт яригдаж байгаа юм.

-ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАХ БОНДООР БАНКУУДААС ЗЭЭЛ АВАХГҮЙ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛНА-

Ч.Хүрэлбаатар сайд өчигдөр: Блокчейн технологиор олон нийтэд танилцуулна гэдэг зүйл яригдаж байгаа. Арилжааны банкуудаас зээл авахгүй гэж бодож байгаа.

Засгийн газар үнэт цаасыг блокчейн технологид үндэслэсэн платформоор арилжих журмыг баталсан юм. “Ийм платформ ашигласнаар энгийн иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын үнэт цаас худалдан авах боломж улам нэмэгдэнэ” хэмээн үзэж байгаа аж. Иргэд Засгийн газрын үнэт цаас худалдан авахын тулд банкийг зорьдог байсан бол блокчейн технологи ашигласнаар цахимаар захиалж, гар утсаараа арилжаанд оролцоно гэсэн үг.

Анх бонд гаргах сураг дуулдаж байх үед Засгийн газар бондоо банкуудад арилжина гэж яригдаж байв. Хэрэв тэгвэл иргэдэд банкнаас гарах зээл багасч эдийн засаг агших сөрөг талтай.

-ИРЭХ ГУРВАН ЖИЛ 3.73 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР ТӨЛНӨ-

Засгийн газар зөвхөн ирэх 2021 оны дөрөвдүгээр сард таван жилийн хугацаатай 2016 онд гаргасан 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, арванхоёрдугаар сард долоон жилийн хугацаатай 2014 онд гаргасан 4.9 хувийн хүүтэй “Синдикат зээл”-ийн 250 сая ам.долларын өр төлнө.

Монголын төр,  Засгийн газар 2021-2024 онд  3.73 тэрбум орчим ам.долларын бондын өр төлнө.

Монгол Улсын Засгийн газар өрийг өрөөр дарж байгаа нь хугацаа л хожсон асуудал болохоос эдийн засагт ашигтай, хэрэгтэй шийдэл биш юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-24 17:16

МАНАН тэрбумтнуудынхааболон бусад дунд жижиг баячуудынхаа хөрөнгийг хураахад их "юм" гарна даа. Уха�##�гаар сэтгэж Улс орноо АВАРЦГАА л даа!!!

зочин
зочин
2020-09-24 17:30

гаргасан бондыг нь найдваргүй гээд арилжааны банкууд авахгүй учраас иргэдийнхээ чихэнд хулхи ургуулж ургуулж байгаад хүчээр шахах нь дээ?

Холбоотой мэдээ

Back to top button