Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: Мөчилж, шатаасан цогцсыг мэдэгдүүлэхгүйн тулд олон газар тарааж хаяжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын жалганаас мөчилж, шатаасан хүний цогцос олдсон нь 53 настай Н байсныг тогтоосон. Уг хэргийг талийгаачтай 2007 оноос хойш хамтрах амьдарч байсан гэх 40 настай Т үйлдсэн болох нь тогтоогдож өдгөө цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээг авсан билээ. Хэргийн тухай эргэн сануулахад:

Талийгаачийн хүү энэ сарын 7-ны өдөр оршин суух хаяг болох Баянгол дүүргээс “Миний ээж гэртээ ирэхгүй олон хонолоо” хэмээн цагдаагийн байгууллагад хандсанаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулжээ. Улмаар хохирогчийн хамтран амьдрагч болох 40 настай Н-ээс мэдүүлэх авч шалгахад, тэрбээр талийгаачтай маргалдсаны улмаас аминд нь хүрч, улмаар ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, цогцсыг нь шатаасан газраа зааж өгсөн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:

“Нас барсан эмэгтэй 54 настай “Н” нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух Бянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад Н-ийн цогцос энэ сарын 18-нд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай “Н”-г холбогдуулан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаач, хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ” гэсэн юм.

-СЭЖИГТНИЙ БИЕЭС ТАЛИЙГЧИЙН ГАР УТАС БОЛОН ЗАРИМ ЭД ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛСЭН-

Бид уг хэргийн мөрөөр тухайн хэрэг үйлдэгдсэн гэх Тахилтын жалга болон Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд очив. Талийгчийн амийг хороосны дараа биеийн хэсгүүдийг мөчлөн шатаасан гэх уг жалга нь айл, суурин газраас нэлээд зайдуу, уулын ойролцоо байрлалтай. Харвал, нэлээд хог ихтэй, басхүү шатахуун асгаж шатаасан гэмээр харлаж, шатаасан ул мөр, даавуу материалын шатсан сэг зэм харагдана.

Тухайн орчимд мал хариулж явсан иргэнээс хэргийн тухай мэдэж байгаа эсэхийг асуухад:

“Хэд хоногийн өмнө Тахилтын энэ жалга хавиар цагдаагийн машинууд эргэлдэж байхыг харсан. Тэгээд хожим сонсох нь ээ, их л айхтар хүн амины хэрэг гарсан юм шиг байсан. Энэ хэсэг зэлүүд, айл амьтнаас хол учир хүмүүс жалганд хог шатаах нь бий” гэв.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хохирогчийн биеэс талийгаачийн эд зүйл болох гар утсыг олж, эд мөрийн баримтаар хураан авсан гэх бөгөөд мөчилж шатаасан биеийн хэсгүүдийг хэд хэдэн газарт тарааж, шатаасан байж болзошгүй” гэх.

Мөн гэмт этгээд нь талийгаачтай хамтран амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа зүй бусаар харьцаж байсан байж болзошгүй гэнэ.

СЭЖИГТЭН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ БАЙСАН УУ

Хамтран амьдрагчаа хөнөөж, мөчилж, шатаасан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй Н нь 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй. Тэрбээр талийгаачтай нэг жил орчим хугацаанд хамтран амьдарч байсан гэх. Хэвлэлд мэдээлснээр сэжигтэн этгээд нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад 5-6 жилийн өмнө Монголд ирж, улмаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах байрандаа аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Хүнд техникийн операторын сургагч багшаар ажилладаг байсан ч өнгөрсөн жил зам тээврийн осол гаргаад зугтсан хэмээжээ.

Сэжигтэн этгээдийг таньдаг гэх эх сурвалжийн мэдээлж буйгаар:

“Н-тай нэг найзаараа дамжуулж танилцаж байсан. Ийм ноцтой хэрэг үйлдсэнд гайхаж байна. Аймхай, эрүүл мэнд, сэтгэцийн хувьд ч асуудалтай, цоо эрүүл хүн биш. Магадгүй мансуурсан, өөрийн ухаангүй байсныг үгүйсгэхгүй” хэмээсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2020-09-25 14:06

Бас л золбин цагаач байна ш дээ

Dorjid
Dorjid
2020-09-27 12:26
Reply to  Дорж

Uher mongoloo chi nutagtaa oligtoi bgaa chin haana bgaan. Gadagshaa yavsan ulsuud eh orondoo mash ih nemer bolj baidag yum. Hulgai hiihees uur yum medehgui uher

Эрдэмтөгс
Эрдэмтөгс
2020-09-27 17:31

хөөрхий дөө...53 настай юм байж,40тэй з�##�ууг өөрийгөө тоож байна гэж бодож хамтран амьдарчээ. Үнэндээ 53тай хүнийг ашиглах л гэж, тэгээд эцэст �##�ах л гэж хамтран амьдарна шүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button