ДЭЛХИЙНИЙГЭМ

Зургийг нь жуулчидтай хамт авахын тулд гүегийн хөлийг нь хугалжээ

Газа хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн амьтны хүрээлэн хүүхдүүдтэй тоглуулахын тулд эрслэнгийн хумсыг нь тасдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй төстэй, амьтанд зүй бусаар хандсан тохиолдол ОХУ-д гарчээ.

Нэгэн гэрэл зурагчин арслангийн зулзагыг эхээс нь хулгайлж, түүнтэй хамт жуулчдын зургийг нь дарж мөнгө олдог байж. Тэгвэл хамгийн аймшигтай нь жуулчидтай зураг даруулах үед зулзагийг хөдөлгөөнгүй байлгах зорилгоор хоёр хөлийг нь хугалсан явдал юм.

Арслангийн зулзагын бие нь муудахад түүнийг Оросын өмнөд хэсэгт байдаг Дагестан аймагт амбаар дотор хаясан байсан байна. Тэгснийг нь амьтны эрхийн төлөө тэмцэгч байгууллагынхан олж мэджээ. Хэрцгий зурагчин “Би энэ бамбарт ямар нэгэн гэмтэл учруулах юм хийгээгүй, түүний шинэ эзэд нь л ийм зүйл хийсэн” гэж өөрийгөө өмөөрчээ.

Тэр арслангийн зулзагын хөл эдгэрч эргээд алхаж чаддаг болсон ч эрүүл байсан шигээ гүйж харайж чадахгүй юм. Ерөнхийлөгч Путин амьтны эрхийн төлөө тууштай тэмцэгч бөгөөд энэ хэргийг сонсоод мөрдөн байцаах ажил яагаад эхлээгүй байгаад ихэд гайхсан байна. Энэ хэрэг одоогийн байдлаар шалгагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Thinking Humanity

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button