УЛС ТӨР

Ц.Элбэгдоржийн ХУВИЙН ТОГЛОЛТ, БНХАУ-ын элчин сайдын ТОХУУРХАЛ хоёр яг таарна

Өмнөд Монгол дахь Монгол хэл бичгийн асуудал одоо хэр нь шийдлээ олоогүй үргэлжилж буй. Саяхны БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн айлчлалыг ӨвөрМонголчууд чих тавин чагнаж байв. Учир нь манай төрийн томчуудыг энэ асуудлаар хөндөж, шаардлага тавих байх гэсэн хүлээлттэй байсан. Гэвч манай төрийн тэргүүдийн амнаас унах үг эл хүлээлтэд хүрээгүй юм.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Монгол дахь Монгол хэл бичгийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа хэд хэдэн удаа лайв хийж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Дарга Си Жинпинд хандан захидал бичсэн. Гэвч түүний захидал эзэндээ хүрээгүй.

Тодруулбал, манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам албан ёсоор хүлээж авч, хариу өгсөн. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Цэнруй, “Хятадын удирдагчид хандаж илгээсэн захидалд дурдсан үзэл санааг буруу гэж үзэж байгаа бөгөөд үүнийг Хятадын тал хүлээн авахгүй тул үүгээр таны захидлыг эргэн буцааж байгааг мэдэгдэж байна. Хятад улсын дотоодын хэрэг бөгөөд гаднын хүчин хөндлөнгөөс оролцох учиргүй” гэх утга бүхий хариу өгсөн юм.

Өөрөөр хэлбэл БНХАУ ӨМӨЗО-той холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Ц.Элбэгдоржид анхааруулав.

Хатуу ч гэлээ үнэн. Монголын төрд нилээдгүй олон жил ажиллаж, Ерөнхийлөгчөөр найман заларсан хүн. Басхүү хар хайрцагны бодлого барьж байсан хүн. Хоёр орны харилцааг бодсон ч, Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн ч түүнээс хувийн тоглолт гарах ёсгүйсэн. Тэр одоо хувь хүн. Хувь хүний үүднээс асуудалд хандана уу гэхээс, бүхэл бүтэн Монголчуудын нэрийн өмнөөс асуудалд хандах эрх түүнд байхгүй. “Саваагүй нохой саранд хуцах”-ийн үлгэрээр мянга захидал илгээгээд ч тусгаар улсын дотоод асуудалд нөлөөлж чадахгүй. Өвөрлөгчдийн зовлон дээр дөрөөлсөн хувийн тоглолт хийхээс хэтрэхгүй асуудал.

Нөгөө талаар Ц.Элбэгдорж өнөөдөр жирийн иргэн. Гэтэл БНХАУ-ын элчин сайд манай улсын жирийн иргэнд юу хийж болох, юу хийж болохгүй вэ гэдгийг заагаад сууж байгаа нь өөрөө зохимжгүй асуудал юм. Мөн өөрийгөө Ши Жинпинийг төлөөлөх эрх бүхий хүн мөн гэдэгт итгэж, Ц.Элбэгдоржийг төлөөлүүлэн бүхэл Монголчуудыг чичлэх, тохуурхах эрх түүнд үгүй билээ.  

Товчоор бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ХУВИЙН ТОГЛОЛТ, БНХАУ-ын элчин сайдын ТОХУУРАЛ хоёр яг таарч. Нэг нь өвөрлөгчдийн асуудалд дээр дөрөөлөн хувийн тоглолт хийж, нөгөө нь хувь иргэнд юу хийх, хийхгүйг нь зааж тохуурхаад сууж байх ч дээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинДоок
ЗочинДоок
2020-09-28 13:23

Ёстой ёстой.Энэ нэг хөгийн новш улс орондоо дандаа гай болж яах юмаа.Долоон уулын цаагуур д�##�д ороосой

Зочин
Зочин
2020-09-28 14:04

эЛБЭГДОРЖ ГЭГЧ ХЭН БЭ ЭЭ? МӨН Ч ИХ СОЛИОРОЛ ШҮҮ! ЯПОНЫ ЕРӨНХНИЙ САЙДЫГ Ч МИНИЙ НАЙЗ ГЭЖ ХУЦААД Л ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНД ЧЗАХИДАЛ БИЧЭЭД Л ӨӨРӨӨ БАРИГДАХ ГЭХЭЭРЭЭ БУСАД УЛСЫН ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРААР БАМБАЙ ХИЙХ САНААТАЙ ЮМ УУ, УХААН НЬ. БОЛИОСОЙ БИЛЭЭ, АРД ОЛНЫХОО НҮҮРИЙГ ХАРАХ ЭРХГҮЙ АД ҮЗЭГДСЭН ХУЛГАЙЧ ГАЙ МӨРӨӨРӨӨ Л БАЙХГҮЙ. ТЭР УЛСЫН ТЭРГҮҮН НАР МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ ГЭЖ ХҮНДЭТГЭЖ БАЙСАН БОЛОХООС ЮУН МАНАЙ ХУЛГАЙЧ ТАЙРДАСЫГ ХҮНДЛЭХ

Монгол
Монгол
2020-09-28 19:36
Reply to  Зочин

Хятадын т�##�ыг баримтлагчид бузгай хүчтэй болсон байна шүү. Тун ч удахгүй сургуульд хятад хэл үздэг болгох гэж эд нар орилолдно. Тэгээд барагца�##�б�##� 30-40 жил болоход хятад хэл боловсон хүчнийг сонгон ш�##�гаруулах гол үзүүлэлт болно. Ингээд л монгол хэлний хэрэгцээг ямх ямхаар буруулсаар 100-150 жилийн монгол хэл мөхсөн байна даа. Элбэгдоржийг Өвөр Монголыг дэмжсэний төлөө зүхэгчдийн санасан хэрэг бүтнэ дээ. Тэр цагт эд нар өөрснөө байхгүй ч үр хойч нь шан хүртэнэ.

Ойн
Ойн
2020-09-28 13:24

Ямар хуучинсаг сэтгэхүйгээр хандаж байна аа, энэ бичвэр оруулагч. Нэг үхрийн эвэр цохиход 1000 үхрийн эвэр доргино гэж сургасан эцэг өвгийн үр сад биш гэлтэй. Өнөөдөр миний хэрэг биш гэвэл маргааш бидний үр хүүхдийн хувь заяа яах болж байна. ЭГҮҮР сайт тэнцвэртэй мэдээлэл гэж оруулсан л байх. Гэхдээ Монголчуудын эрх ашгийг У.Уян та ч бас ганцаараа төлөөлөх эрхгүй юм биш үү. Лав л миний өмнөөс...

Хариулт
Хариулт
2020-09-28 13:41
Reply to  Ойн

ХУВЬ хүний үзэл бодол шүү дээ.Ардчилсан нийгэмд байдаг л асууд�##� ш дээ.Элчин сайд анхааруулга биш/ хүсье/ гэсэн байсан.Сэтгүүлч үг үсэг цэг тасарлаа.зөв бичиж сураач.Тэгээд

Хариулт
Хариулт
2020-09-28 13:48
Reply to  Хариулт

Нэг нэгнээ муулахаар бол гадаадын иргэн элчинтэй нийлж байгаад бариад идчих юм аа.Муулж л байв�##� чөтгөр шуламтай ч нөхцөх ноход их байдаг бололтой.5 ,10 жилийн дараа танай монгол ханзаар бичвэл бид туслая гэвэл за гээд намирах нөхөд их л гарах юм байна гэж ойлгогдлоо

Зочин
Зочин
2020-09-28 13:52

өвөр монголын асууд�##� хятадын дотоодын хэрэг биш орос японы хуйв�##�даанаар с�##�гасан монголын 1 хэсэг мрнголын ард түмэн чам шиг хунхуузаар юу хэлэхээ за�##�гахгүй

Зочин
Зочин
2020-09-28 14:53

х ятд элчин дипломат ёсоо мэдэхгүй м�##�

тогтох
тогтох
2020-09-28 15:13

Хаанахын ч элчин бай бас сүрдүүлэг хийж болохгүй биздээ үүнийг дээрэнгүй үзэл гэхээс өөр юу гэж ойлгох вэ гадаад хэргийн сайдаа ирхээс өмнө бас юу гэлээ Монгол цустангуудад тэмцэл,эрх чөлөө,тусгаар тогтнол хэрэгтэй бусуу.

Зочин
Зочин
2020-09-28 18:30
Reply to  тогтох

Ямар ч байсан Монгол гэж НҮБ-данстай Улсын ерөнхийлэгч гэсэн �##�быг 8 жил хашсан бидний л өөрдөө сонгосон ерөнхийлэгч.Бид өөрсдөө эсэн бусан үгээр доромжлоод байхаар гаднын хүн аргагүй шүү дээ.Нэгнийгээ хамга�##�ж хайрлаж байж бид хүчтний өмнө хүчтэй байх болно.Манжийн үед ийм арчаагүй амиа бодсоор байгаад 200 жил дарлуулсхнаа мартах учиргүй...

Баатар
Баатар
2020-09-28 20:56

Монгол сэтгүүлчид сэхээтнүүд, ялангуяа зохиолчид ,эрдэмтэд , бас хон хэрээдийн энхбат, босоо хэвтээ хах монол хөдөлгөөнийхөн яагаад дуугардаггүй юм вэ, хувийн тоглолт гэж үзэж байгаа монгол сэтгүүлчийг юү гэхэв дээ ер нь монголчууд маш аймхай, урвамтгай гэж кминтерний төлөөлөгчийн 1920 -оод оны сүүлчээр хийсэн дүгнэлт үнэн л юм байна даа, 30 хан жилийн дотор хятадын хараат болж, сан�##� бодлоо илэрхийлсэн улс төрийн зүтгэлтнээ зүхэж байгааг юү гэж үзэх вэ, монголчууд ямар арчаагүй юм вэ, бид монгол үндэстэн гэж хэлэх хүн 40 жилийн дараа лав гарахгүй бүгд ууссан байна.

Зочин
Зочин
2020-09-29 08:39

элбэгдорж болон түүний нөхөд ардчил�##�ын нэрийг баригсад бол хулгайч луйварчин улсын тэргүүнд байсан уравсан хэзээ ч өрөвдөж болохгүй 90 оноос хойш мэдээлэлд ойр эрх мэдээлэлээ ашиглаж монгол түмний боломжийг хулгайлж хагартлаа баяжсан улсаас авсан ц�##�ингаараа эд нар ийм түвшинд хүрсэн гэхэд хэн ч итгэхгүй биднээр өрөвдүүлэх гэж ял завших гэж олон нийтийн сүлжээгээр гоё гоё дэмий донгосож харагдаж бна эрх ямба буруу ашиглаж авилага. хулгай. луйвар. хууль бус зүйл хийсэн бол ялаа үүрэх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button