ДЭЛХИЙ

МЭТГЭЛЦЭЭН: Өнөөдөр Трамп, Байден нар ийм сэдвүүдээр мэтгэлцэнэ

Жое Байдэн болон Дональд Трамп нарын мэтгэлцээн дэлхийн хэмжээнд томоохон хүлээлт үүсгээд байгаа билээ. Арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан болон Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Байдэн, Трамп нарын хооронд гурван удаа мэтгэлцээн болох юм.

Тэгвэл анхны мэтгэлцээн өнөөдөр (2020.09.29) Охайо мужийн Кливленд хотод болох аж. Уг мэтгэлцээн нь 90 минутын турш үргэлжлэх ба зургаан хэсэгтэй байна. 90 минутын турш нэр дэвшигчид нийтдээ зургаан сэдвийн талаар мэтгэлцэх аж. Сэдвүүдийг дурдвал

  1. Цар тахлын асуудал

АНУ-д шинэ коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 200 мянга, тохиолдлын тоо 7 сая даваад байгаа билээ.

    2.Уналтад орсон эдийн засаг

Цар тахлаас болж үүссэн эдийн засгийн уналт, ажилгүйдэл нь 1930-аад оны үед болсон Их Хямралын үзүүлэлтүүдээс ч муу байгаа юм.

    3.АНУ-д болоод буй жагсаал, бослого

Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал цуглаан хийгдэж, заримдаа эдгээр нь гэмтэл хохирол дагуулсан бослогын шинжтэй болж, олон хүн баривчлагдаад байгаа билээ.

   4. Сонгуулийн шударга, үнэн байдал

Арваннэгдүгээр сард болох сонгуулийг биеэр өгөх эсвэл шуудангаар өгөх тал дээр талууд маргаантай байгаа билээ. Ардчилсан нам “КОВИД-19”-ийг тархах эрсдэлээс сэргийлж шуудангаар өгөх ёстой гэж үзэж байгаа. Харин Бүгд Найрамдах нам шуудангаар өгөх нь сонгуулийн үр дүнг өөрчлөх боломж гаргана. Хүн болгон маскаа зүүн аюулгүй байдлаа хангаж сонгуулиа биеэр өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай буй.

  5. Өөрсдийн хийж бүтээсэн ажил

Байдэн 47 жилийн турш улс төрд оролцсон бол Трамп ерөнхийлөгч болоод 47 сар өнгөрч байгаа юм.

 6. Дээд Шүүхийн асуудал

Дээд Шүүхийн өмнөх шүүгч Ruth Bader Ginsburg таалал төгссөнөөр шинэ хүн томилох хэрэг гарч байгаа юм. Ерөнхийлөгч Трамп Ами Баррэтийг нэр шинэ шүүгчээр нэр дэвшүүлснийг Байдэн шүүмжилж байгаа аж.

United States Supreme Court Building

                                                                                       Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button