НИЙГЭМ

Экспорт өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурлаа

Монгол Улс 2020 оны эхний есөн сард нийт 141 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (13.9%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 799.0 (13.4%) сая америк доллароор, импорт 670.7 (14.6%) сая америк доллароор тус тус буурчээ. 2020 оны есдүгээр сард экспорт 668.2 сая америк доллар, импорт 474.9 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 22.0 (3.2%) сая америк доллароор, импорт 36.3 (7.1%) сая америк доллароор буурсан байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 799.0 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 254.7 сая америк доллар, нүүрсний экспорт 961.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

  • ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
  • Япон Улсаас импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин,
  • БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу.

Монгол: https://tinyurl.com/y58me8xf
Англи: https://tinyurl.com/y25f8gus

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button