СПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн, медаль хүртсэн бөхчүүд

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо.

1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх Ооскагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил бүр өргөн хүрээнд насанд хүрэгчдийн 10 жингийн ангилалд зохион байгуулагдав. Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойшхи анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв.

Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж доод гурван жинд спортын мастер Ц.Гантөгсийн унаган шавь нар болох ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д нар түрүүлсэн бол 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-ын жинд түрүүлэв.

Сүүлийн өдөр 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д ОУХМ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аваргаллаа.

Тэмцээний хоёр өдрийн дундуур О.Пүрэвбаатар гавьяат өөрийн анхны багш О.Мөнхбат, ид үед нь амжилт гаргахад нь салшгүй гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.

Тэмцээний багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров.

Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН

57 кг (23 бөх)

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)

3. Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)

3. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

65 кг (24 бөх)

1. Төмөр-Очирын Тулга (Хүч)

2. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

3. Батбаатарын Буд (73 дугаар сургууль)

3. Намсрайн Ганбаяр (Женко)

74 кг (14 бөх)

1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд)

2. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

86 кг (12 бөх)

1. Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

2. Батчулууны Анхбаяр (73 дугаар сургууль)

3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)

3. Ганболдын Төрболд (Женко)

97 кг (9 бөх)

1. Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор)

2. Чинбатын Алтангэрэл (Хилчин)

3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)

3. Төмөрбатын Мөнгөншагай (73 дугаар сургууль)

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН

61 кг (19 бөх)

1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч)

2. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)

3. Батсайханы Далайбаяр (МУБИС)

70 кг (21 бөх)

1. Батчулууны Батмагнай (Алдар)

2. Болдбаатарын Сундуйжадамба (Хилчин)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Баатархүүгийн Өсөхбаяр (Аварга)

79 кг (22 бөх)

1. Ган-Очирын Даянбилэг (Алдар)

2. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

3. Дэшзэвэгийн Эрдэнэчулуун (Хилчин)

3. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

92 кг (13 бөх)

1. Баатарын Нямбаяр (Приус центр)

2. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

3. Чадраабалын Чойжамц (Хасу-Мегастарс)

3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

125 кг (15 бөх)

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Мөнхбатын Сумъяабазар (Аварга)

3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Хангай хайрхан)

3. Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button