ДЭЛХИЙ

ДЭМБ: Залуучууд 2022 он хүртэл “COVID-19”-ийн вакцинд хамрагдахгүй байх магадлалтай

Өмнө нь бид Европын орнуудад коронавируст цар тахлын хоёр дахь давлагаа дэгдээд байгаа талаар мэдээлсэн билээ. Тухайлбал өнгөрсөн баасан гарагийн өдөр дэлхийд шинээр  коронавирусийн 400 мянган тохиолдол бүртгэгдсэн юм. Хоёр дахь давлагаа дэгдсэнээр коронавирусийн вакциныг түргэн хугацаанд гаргаж авах шаардлага улам нэмэгдэж буй.

Тэгвэл ДЭМБ-ын ахлах эрдэмтэд хэлэхдээ залуу хийгээд эрүүл, чийрэг хүмүүс коронавирусийн вакцинд хамрагдахын тулд 2022 он хүртэл хүлээж магадгүй. Учир нь гэвэл эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон өндөр настнуудыг эхлээд вакцинжуулах нь чухал юм гэжээ. ДЭМБ-ын эрдэмтэн Сваминатан хэлэхдээ, “2021 он гэхэд коронавирусийн эсрэг дор хаяж нэг үр дүнтэй вакцин гарах байх, гэхдээ бага тоогоор” гэсэн байна.

                                                                                                       Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button