НИЙГЭМ

FACTCHECK: 35-аас дээш настай иргэдэд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгохгүй – ХУДАЛ

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 35-аас дээш насныханд олгохгүй байх талаар Парламент суваг телевизийн аравдугаар сарын 19-ний мэдээний хөтөлбөрт дурджээ.

Энэхүү мэдээгээр зээл хүсэгчид тавих шаардлага дунд зээлийн гэрээ дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх гэж тусгасныг дурдаад энэ нь зээлдэгч 35-аас дээшгүй настай байна хэмээн мэдээлжээ.

Энэхүү мэдээг нягталж шалгахад худал гэдэг нь тогтоогдсон бөгөөд зээлтэй холбоотой журамд зээл авах насны хязгаарыг тусгаагүй байгааг дараах бичгийн эх сурвалжуудад дурдсан байна. 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зээлдэгчид тавих шаардлагын доод насны хязгаарыг 18 гэж заасан бөгөөд дээд хязгаарыг тогтоогоогүй. Тодруулбал, дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Үүнд: 

Мөн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр баталсан зургаан хувийн зээл олгохтой холбоотойгоор журамд оруулсан өөрчлөлтөд ч мөн л зээлдэгчийн насны хязгаарыг тогтоогоогүй байна.

Ипотекийн зээлийн журамд тусгаснаар зээлийг 360 сар буюу 30 жил хүртэл хугацаатайгаар олгож байгаа. Тиймээс хэрэв тухайн иргэн 35 ба түүнээс дээш настай бол 65 хүртэл үлдсэн жилийнхээ хэмжээгээр зээлээ авах эрх нь нээлттэй болохыг Монголбанкнаас тайлбарлаж байна. Тухайлбал, 40 настай иргэн ипотекийн зээлийг дээд тал нь 25 жилээр авах боломжтой бол 50 настай иргэн 15 жилийн хугацаатайгаар авч болно. 

Иймд ипотекийн зургаан хувийн зээлийг 35-аас дээш насныхан авах боломжгүй гэдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл юм. 

Ц.Тамир (MCIR)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button