Нийгмийн

А.Гылымхан: Миний нэрийг битгий бич, Н.Мустафагийн тендерийг өөр хүнээс асуу

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас Улсын начин Н.Мустафад  110 сая төгрөгөөр хоёр өрөө байр авч өгөхөөр нээлттэй тендер зарласан талаар бид МЭДЭЭЛСЭН. Уг мэдээлэл нийтлэгдсэний дараа тус газраас tendergov.mn сайтад байршуулсан нээлттэй тендерийн зараа устгасан юм.

Бид уг асуудлаар Баян-Өлгий  аймгийн Орон нутгийн өмчийн газраас тодруулахад “Аймгийн Засаг даргын тамгын газраас захиалсан. Бид зөвхөн захиалга л биелүүлж,тендерийг нь зарлаж өгсөн” гэх хариулт өгөв. Тиймээс Баян-Өлгий аймгийн  засаг дарга А.Гылымханаас тодруулахад “Миний нэрийг баахан буруу юман дээр бичээд байх юм, битгий бич. Н.Мустафагийн тендерийг өөр хүнээс асуу. Үнэлгээний хороо тусдаа байгуулагдсан” гэсэн юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ талаар “Аймгийн ИТХ хуралдаж, 2020 оны төсвийн тодотголдоо энэ зардлыг суулгаж өгсөн байх учиртай. Аймгийн удирдалгууд энэ дагуу захирамж гаргаж байж тендер зарлагадах ёстой. Тэр хяналтыг манай агентлаг тавьдаггүй. Хувь хүнд зориулан тендер зарласан урилгаа татах чиглэлийг өгсөн байгаа. Орон нутгийн өмчит байгууллага хувь хүнд зориулан ингэж тендер зарлах нь өмчийн талын хуулиудаа зөрчиж байгаа хэлбэр юм” гэсэн мэдээллийг өглөө.

Гэвч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар болоод аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд  уг тендерийг зарлахдаа аймгийн ИТХ-аас тогтоол гаргаж, төсөвтөө тодотгол хийсэн эсэх дээр манай редакцийн дуудлагад хариу өгсөнгүй.

Нийтлэг жишгээр Улсын цол авсан бөхчүүдэд нутгаас нь байр, машин өгч мялаалга хийдэг. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр бус хандив, нутгийн зөвлөлийн гишүүдийн хөрөнгөөр шийдэж өгсөөр ирсэн. Улсын начин Н.Мустафа дээр гарч буй энэ кэйс нь орон нутагт төсвийн хяналт ихээр алдагдаж, удирдлагууд нь дураар зарцуулж буйн бодит жишээ юм.

Эдийн засгийн хүндрэлээс үүдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг ихээр танаж буй. Гэтэл нөгөө талд  хувь хүний хэрэглэх орон сууцыг төсвийн мөнгөөр тендер зарлаж авч өгөх нь ихээхэн зохисгүй үйлдэл юм. Уг асуудлыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар хяналтдаа авч, тендерийг цуцлах арга хэмжээ авах нь зүйтэй билээ.


Энэ талаарх өмнө контент:

Улсын төсвийн 110 САЯ ТӨГРӨГӨӨР Н.Мустафад байр авч өгөхөөр тендер зарлажээ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-10-27 12:16

Yamar davarsan xasaguud ve. Shuusiig shaxax xeregtei. Bayan-Olgiin Zasag dargaar mongol xuniig tomilox xeregtei. Xasaguudaa neg yum xeliye. Ta naryn orshin suugaa gazar nutag mongolyn gazar nutag shuu gedgiig yamagt sanaj yav

ухаантабек
ухаантабек
2020-10-27 18:48
Reply to  zochin

Жа яахав жухаантайгаараа би санаж явидаа. Даана ч манай хасагууд надаас бусд нь ихэ тэнэг дэ. яанам бэ..

Холбоотой мэдээ

Back to top button