УЛС ТӨР

“Шударга бусын хонгил”-оор орсон цөөхөн хүний нэг нь би, нөгөө нь Ерөнхийлөгч Х.Баттулга”

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “УИХ-д дахин сонгогдсоноос хойш төрийн ордонд, гадна олон сэтгүүлч ярилцлага авах санал тавьсан. Олон хүнийг гомдоосон байх. Тиймээс бөөнд нь цуглуулаад шууд асуулт, хариулт хэлбэрээр явуулчихъя гэж бодсон юм. Надад оршил гээд олон юм ярих хэрэг алга. Та нар надаас асуух, тодруулах ямар зүйл байна вэ, би хариулъя. Нэг цагийн хугацаанд үргэлжлэх журам байгаа. Та нар чинь нэг юм бариад давхиад ирдэг шүү дээ. Шууд эхлүүлье. Шууд асуу” гэлээ.

БИ АН-ААС ГАРААГҮЙ

-Та Ардчилсан намын гишүүнчлэлээ буцаагаад сэргээх үү. АН-ын даргыг сонгох хуралд оролцох уу?

-Намайг АН-аас гарсан гэх буруу ойлголт яваад байгаа юм. Би 1990 онд МУИС-ийн багш байж байгаад АН-д элссэн. Би намаасаа гараагүй. Харин 2020 оны сонгуулийн өмнө намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүйн тулд удирдлагын цөөхөн хүн намайг намаас хассан шийдвэр гаргасан. Үүнд манай намынхан буруугүй. Би юмыг лавладаг хүн учраас “Арай хасаагүй байх. Худлаа байлгүй дээ” гээд итгээгүй. Албан бичиг илгээгээд асуутал “Үнэн” гэдэг юм байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд би бие даан нэр дэвшсэн. Энд залруулж хэлэхэд би намаасаа гараагүй. Намайг намаас гаргах шийдвэрийг тэр үеийн АН-ын удирдлагууд гаргасан юм шүү. Энэ шийдвэрээ буцааж залруулах байх. Яагаад гэвэл манай намынхан үүнийг эсэргүүцэж байгаа.

“ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ООР ОРСОН ЦӨӨХӨН ХҮНИЙ НЭГ НЬ БИ, НӨГӨӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

-“Шударга бусын хонгил байдаг” гэж анх зарласан хүн нь та. УИХ-ын гишүүн болсныхоо дараа Ерөнхий сайдтай хамтарч “Шударга бусын хонгил”-ыг нураахад хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Одоо юу болж байгаа вэ?

-УИХ-д би зүгээр суухгүй. Гурван чиглэлд, зөв зүйл хийж буй АН, МАН нь хамаагүй ямар ч намтай хамтаръя гэсэн юм. Нэгдүгээрт, шударга бусын хонгил. Үүнийг нураах чиглэлд хамтарч байгаа. Хүрз, жоотуугаар нураахгүй нь мэдээж. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцдог болох зэрэг олон зүйлээс шалтгаална. Энэ хүрээнд Ерөнхий сайдтай хамтарч байгаа. “Шүүхийн тухай хууль”-ийг боловсруулах ажлын хэсэгт оруулах санал гаргасан. Намайг оруулчихсан байгаа.

Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед манан будан ихтэй байсан. Одоо овоо гайгүй байгаа. Шүүгчид “Шударга бусын хонгил”-ын гишүүн болоод маш их завхрал гарсан.

-С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын танай намын гишүүд хоригдчихсон байгаа. Тэд шүүгдэг ёстой байсан уу. “Шударга бусын хонгил” нөлөөлсөн үү?

-Би “Шударга бусын хонгилоор яаж явсныг та нар мэдэж байгаа. Эхлээд маш олон хэрэг дээр гэрчээр асуугдсан. Тоог нь алдсан. Дараа сэжигтэн, яллагдагч болгосон. 2017 оын нэгдүгээр сарын 25-нд намайг яллагдагч болгосон. АН-ын даргын сунгаанаас гуравхан хоногийн өмнө намайг “Шударга бусын хонгил”-оор оруулсан. АН-ын дарга болж мэдэх, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж мэдэх, мэдээлэлтэй нөхөр гээд тэгж байгаа байхгүй юу. Өрвөлзөөд байж магадгүй гэсэндээ тэр. Тэр үед үнэхээр том хонгил байсан. “Шударга бусын хонгил” цөөхөн хүн дээр ажилласан. Нэг нь би, нөгөө нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Одоогийн нөхцөл байдал ямар байгааг би хэлж мэдэхгүй. Нэг юмыг хэлж чадна. “Шударга бусын хонгил” өнөөдөр нураагүй. Толгой, их бие нь л солигдсон.

БИ АН-ын БАЙРЫГ ЗАРААГҮЙ

-АН сөрөг хүчний байр сууриа хүчтэй илэрхийлж чадаж байгаа юу. Энд, тэнд байр түрээслэсэн, өрөвдөлтэй байдалд орчихоод байгаа шүү дээ.

-Манай нам УИХ-ын 11 суудал авсан. Дөрөв нь дахин сонгогдсон, долоо нь шинэ. Чуулган эхлээд удаагүй, мэдээлэл муутай байгаа байх. Удахгүй чангарах байх. Тэгэхээр манай намын гишүүд олон үнэ цэнэтэй зүйлсийнхээ төлөө тэмцэх байх.

“Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа намынхаа байрыг зарсан” гэдэг яриаг С.Эрдэнэ анх гаргасан. Би тэгээгүй. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад шийдвэр гаргаад тэр байшинг зарсан. Хожим материалыг нь үзэхэд дуудлага худалдаа нэрээр “Улаанбаатар банк” долоо орчим тэрбум төгрөгөөр авсан юм билээ. Одоо нууц биш. Надад бүх материал нь бий. Сэтгүүлчид үүнийг судлах хэрэгтэй. Байр саваа голохоос илүү үнэ цэнэтэй зүйлийн төлөө, ард түмнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.

-Та сая “АН-ын гишүүд яван чангарна” гэж хэллээ. АН эргээд ХҮН, МАХН-ын хэмжээний жижиг, бүтцийн нам болсныг сая УИХ-ын сонгуулиар харсан. Одоо Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байгаа вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжих үү?

-Намаа гэх бадрангуй тэмүүлэл маань буураагүй. Туг, лидер гэж харсан хүмүүсээс болж алдаа завхрал гарсан уу гэвэл гарсан. Бадрангуй тэмүүлэл, дууссан уу, бөхсөн үү гэвэл бөхөөгүй, унтраагүй. Манай ард иргэдийн дунд ч бөхөөгүйг орон нутгийн сонгууль харууллаа. АН-ыг бусад жижиг намтай харьцуулаад хэрэггүй.

2020 оны УИХ-ын сонгуульд намайг гаргахгүйн тулд АН-ын гишүүнчлэлээс хассан юм шүү.

МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛЖ, ИРЭЭДҮЙГ НЬ БАЛЛАСАН ХҮНИЙ НЭГ НЬ ГАРЦААГҮЙ Ц.ЭЛБЭГДОРЖ

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Тэрбээр АН-д эргэж ирснээр танай нам хүчирхэг болох уу?

-Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь гарцаагүй Ц.Элбэгдорж.

Ч.САЙХАНБИЛЭГ ЗАХИДАЛ БИЧИЖ СУУХААР МОНГОЛД ИРЭХ ХЭРЭГТЭЙ

-Ерөнхий сайд асан Сайханбилэг гадаадаас захидал илгээхдээ танд нэлээд хатуу үг дайсан байсан. “Андуудаасаа урвасан учраас чиний хажууд нам ч алга, андууд чинь ч алга. Намынх нь олон нөхөд хоригдож байхад өөрийгөө бодоод дуугүй суулаа” гэсэн. Түүний захидлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайханбилэг захидал бичиж суухаар Монголд хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо л урвадаггүй хүн. Эх орноо худалдах гэдэгтээ би эвлэрдэггүй. “Наадахтайгаа хэвээрээ үлдэх юм уу. Эх орон, ард түмэнтэйгээ байх юм уу” гэвэл эргэлзэхгүйгээр эх орноо сонгоно. Би байр сууриндаа хатуу зогсож байгаа.

Н.БАГАБАНДИ “ОЮУ ТОЛГОЙ”-Н ТУЗ-Д БАЙХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА

-“Оюу толгойн” ТУЗ анх удаа нээлттэй гурван орон тоон дээрээ сонгон шалгаруулалт зарласан. Ерөнхийлөгч Н.Багабанди үлдчихэж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

-Буруугаар барах уу. Би Ерөнхий сайд болоод тэр Н.Багабандийг чинь болиулсан шүү дээ. Дахиад байгаад байгаа юм уу. Одоо “Оюу толгой”-н ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байх даа. Улс орноо бодсон ч, ёс зүйгээ бодсон ч больмоор юм. Арай үгүй байлгүй дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
жирийн иргэн
жирийн иргэн
2020-10-29 13:58

Алтанхуяг ерөнхий сайд байхдаа Хамгийн их зам бариулж бүтээн байгуул�##�т хийсэн санагддаг... Бондын мөнгийг зам болголоо гээд байсан... зам ч үгүй хоосон болгосон нөхдийг юу гэх вэ... бас 8 хувь ипотек байна... Их амьдр�##�тай ойр юм хийдэг хүн дээ... яг одоо санаж байгаагаар Хөвсгөлийг Улаанбаатартай холбосон, бас Богд уулын зам.. За за ард түмэн мэддэг болохоороо л сонгоо байлгүй.

Irgen
Irgen
2020-10-29 14:21

Elbegdorj bol mongoliig horlon suitgeh uil ajillagaa yawuulj duusgasan muu ALUURCHIN luiwarchin urwagch hujaa. Mongoliin sor bolson tur niigmiin zvtgeltnvvdiig (Zorig Dashbalbar)zahialgaar aluulsan ALUURCHIN. Mongoliin ard tumen Elbegdorjiig uzen yadaj shigshin zewuutsej bna.Yallahiig shaardaj bna!!!!

Зочин
Зочин
2020-10-30 06:02

ХҮН БОЛГОН АНГАЙТАЛ САЙХАН ЯРИНА. ТҮҮГЭЭР НЬ БОЛДОГ БОЛ ЭНЭ МУУ МОНГОЛ АЛЬ ХЭДИЙН БАР БОЛООД ЯВЧИХМААР. ОДОО ӨРӨНД БАРИГДСАН УЛС.

ZOCHIN
ZOCHIN
2020-10-30 13:42

Өөрөөс нь бусад бүх хүн буруутай. Эрх мэдэл өндөр байгаа болохоор Жонхуу буруугүй. Ер нь иймэрхүү л хүн гэж боддог. Ерөнхий сайд байхдаа бүх зүйлийг төр рүү наадаг, хувийн хэвшлээ дэмждэггүй. Зөвхөн өөрийнхөө болон тойрон хүрээлэгчдээ дэмждэг, ер нь л з�##�ьтай б�##�иар хүн шиг санагддаг. УИХ дээр та нар яасан их хууль ярьдагийн тэр хэнд хамаатай юм бэ ухааны юм л ярьж байсан гар шүү дээ. Иймэрхүү новшнуудыг уг нь төрөөс хол байлгамаар байгаа юм ш дээ

Зочин
Зочин
2020-10-31 16:55

За чи шудрага бусын хонгилын зохиогч нь чи чи өөрөө түүндээ өөрөө орооцолдсон бас болоогүй Х Баттулгыг өөртөө хань татчихжээ битгий горьд чамайг хамтрагчидынхаа нуруунд хутага зоогч гэдгийг чинь захын нохой ч хэлж хуцна.

Зочин
Зочин
2020-10-31 17:03

Монгол улсыг б�##�ласан хүн нь та гарцаагүй мөн өөрийнхөө хийсэн луйвраа бу�####�д бүү тох чамд АНд өчүүхэн ч оршин тогтох зай байхгүй за.

Зочин
Зочин
2020-11-01 08:22

ТА ӨӨРИЙНХӨӨ БУРУУГ ЯАГААД ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА.НААД ЗАХЫН АСУУДАЛ ГЭХЭД Л ТА ТӨРСӨН ОХИН ХҮРГЭН 2 -тойгоо утаа арилгах нэрээр өчнөөн мөнгө завшчихаад түҮний чинь гайгаар ӨЧНӨӨН ХҮҮХЭД ,ХИЧНЭЭН ХҮН ҮХЭЖ, ОДОО ХИЧНЭЭН ХҮН УУШИГГҮЙ БОЛСОНЫГ ТА ХАРИУЦАХ ЁСТОЙ БИЗДЭЭ.Тийм байж үргэлж хэрүүл хийгээд өөрийгөө өмөөрөөд суугааг чинь харахаар үнэн дургүй хүрч байна шүү АЛТАНХУЯГАА

Зочин
Зочин
2020-11-01 08:30

Өшөө авахаар ирсэн тийрэн Алтанхуяг

Холбоотой мэдээ

Back to top button