СПОРТ

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Ц.Цогтбаяр гавьяатын тухай СОНИРХОЛТОЙ ЕСӨН БАРИМТ

Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур чадвар хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж яваа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг дасгалжуулагч манай улсад бий.

Тэдний нэг нь яах аргагүй ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр билээ. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Гавьяатдаа төрсөн өдрийн мэнд хүргээд шилдэг гэдгийг нь батлах есөн баримт уншигч та бүхэнд сонирхуулъя.

НЭГ: Цэрэнбаатарын дөрвөн хүү 1990-ээд оны үед Монголын чөлөөт бөхийг нуруундаа үүрч, тив дэлхийд тахалж явсны нэг нь Ц.Цогтбаяр. Тив, дэлхийн аваргын олон тэмцээнд ах дүү дөрөв хамтдаа оролцож, ялалт, ялагдлын торгон мөчөө хамтдаа хуваалцаж явсан түүхтэй.

Тэдгээрээс хамгийн онцлууштай, бахархууштай нь яах аргагүй 1992 оны Барселоны олимп. Эл олимпод Ц.Цогтбаяр төрсөн ах нар болох Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр нарын хамт зодоглосон ховорхон амжилтын эзэн. Нэг спортын төрөлд ах дүү гурав хамтдаа оролцсон нь Монголын чөлөөт бөхийн спортод шинэ түүх бичиж, өдгөө ч бахархал болон дуурсагдаж байгаа билээ.

ХОЁР: 1993 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч түүний гаргасан барилдаан, ур чадварыг нь тухайн үеийн FILA буюу өнөөгийн UWW-гаас үнэлэн албан ёсоор дэлхийн шилдэг бөхөөр тодруулсан юм. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн шилдэг бөх болсон цорын ганц бахдам амжилтын эзэн болсон нь энэ. Өдгөө хэн ч түүний амжилтыг давтаж чадаагүй л байна.

ГУРАВ: 1994 оны Хирошимагийн Азийн наадамд оролцохын тулд өнгөт зурагтаа худалдаж, зардлаа босгоод явжээ. Тэмцээнд явахынхаа өмнө “Би заавал” түрүүлнэ гээд очиж, амлалтадаа хүрчээ.  

ДӨРӨВ: Харамсалтай нь, 1996 оны олимпод оролцсоныхоо дараа амьдралын эрхээр хөдөлмөр эрхлэхээр Солонгос улсыг  зорьсон түүхтэй. Амжилт нь ид өсөж, дэлхийн хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөж явах үедээ их спортоос хөндийрсөнд нь өдгөө ч спорт сонирхогчид харамсдаг.

ТАВ: Түүнд бүр хожим буюу Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед гавьяат тамирчин цол олгосон.

ЗУРГАА: Ц.Цогтбаяр өдгөө өөрийнхөө хүрч чадаагүй оргилд шавь нараа гаргахаар төрсөн ах, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт зүтгэж явна. Түүнийг “Алдар” спорт  хорооны дасгалжуулагч гэдгээр нь монголчууд андахгүй.

ДОЛОО:  Ц.Цогтбаяр Лондоноос Риогийн олимпийн цикльд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан.

НАЙМ: Тэрбээр шавь нарынхаа амжилтын төлөө юу ч хийхээс буцахгүй.  2015 оны Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурван тамирчин визний асуудлын улмаас оролцох боломжгүй болсон. Улмаар тухайн гурван жинд ДАШТ-д өрсөлдөх эрхээ хасуулах нөхцөл бүрдсэн юм.   Харин тэр л үед Ц.Цогтбаяр шавийнхаа өмнөөс барилдаж, ялагдсан ч Монголын шигшээ багийг ДАШТ-д бүтэн багаараа оролцуулах гавьяа байгуулсан гавьяатнуудын нэг нь.

Mongolian wrestling coaches banned 3 years for stripping at Rio Olympics

ЕС: Тэрбээр шавь нарынхаа төлөө хэний ч өөдөөс, юу ч хийж чадна. Үүнийгээ ч Риогийн олимпийн дэвжээнд харуулж, Г.Мандахнаранг өмөөрч, шүүгч нарын өмнө хувцсаа тайлж шидэн, эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэснээсээ болж Б.Баяраагийн хамт дасгалжуулах эрхээ гурван жилийн хугацаагаар хасуулсан юм. Хэрвээ Г.Мандахнаран хүрэл медаль авсан бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн 36 жил тасарсан амжилтын буухиаг үргэлжүүлэх байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэмжигч
Дэмжигч
2020-10-31 14:41

Чин сэтгэлийн баяр хүргэе! Риогийн олимпд гаргасан үйлдлийг чинь биширсэн шүү! Мөлхөж амьдрахаар босч тэмцэхийн гайхамшиг байлаа. Нөгөө тэнэг Ёкозуна Дагваа дараа нь нусаа татаад зугтдаг барилдаан шүү дээ!

зочин
зочин
2020-10-31 15:23

Сайн бөх гэдэгтээ хэн ч маргахгүй ээ .Харин Хосбаярыг гүйцэх дасг�##�жуулагч бишээ .Дэлхийн ме�##�ьтангуудыг ах�##�ж л байсан болохоос тэдэнд огт хамаагүй Тэд бүгд өөрсдийн багштай багш нарынхаа бэлтгэлийг л хийдэг . Хамгийн том баримтыг энд дурдаагүй байна Хамт явсан тамирчныхаа мөнгийг хулгайлсан ...Одоо бөхийн хүрээлэлд ил болсон .Хулгайн гор нь шавь Мандахнаран Орхон гэсэн 2 сайн тамирчинд туссан . Мандах нь олимпоос харамс�##�тай мултарсан Орхон допингоор эрхээ хасуулсан

Зочин
Зочин
2020-11-03 17:07
Reply to  зочин

buu ataarh.hunees um tuuh btguai hund l tusalj yavdg er bun dee

зочин
зочин
2020-10-31 22:22
Reply to  зочин

hudlaa medeelel taraaha bolinuu bayrlalaa yug inch mdhgu bj ene hereg cin hen awsn in shiidegdeed bltsn bas ene hun uuruusuu mungu gargj ywnu gehees mungu iddeg hun bish bas bugd uuriin bagshta bsn gehiin ataarhaj bga bol uneneel hel hen ch uuriig cin zemlehgu uur bagshta gd bga humuus cin bagaasaa Tsogtbayar deer irj beltgel surguulalt hiij irsen ym shu mun ali negiin sain muu dasgaljuulagch gehee bolino uu 2 uulaal mash sn bagsh nar herwee uuruu ene zeregt hur ch chadaagui bol chimeegu suuhd l hangalttai:)

Найз нь
Найз нь
2020-11-01 08:12

Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе ! Эрүүл энх , ажлын өдөр амжилт хүсье . Арга байхгүй ах дүү гурав дэлхийн шилдэг бөхчүүд юм шүү .

Холбоотой мэдээ

Back to top button