ДЭЛХИЙСПОРТ

Рассель Уэстбрүүк: Би “Хьюстен Рокетс”-оос явмаар байна

Багийн лидер байх туйлын хүсэлтэй, амбицтай тоглогчдын нэг нь Рассель Уэстбрүүк. “Оклохама сити Тандер” багт тэр лидер, манлайлагч нь байсан.

Харин “Хьюстен рокетс” багт нэгдсэнээс нь хойш энэ бүхэн өөрчлөгдсөн. Өмнө нь “Тандер”-т хамт тоглож байсан Жэймс Харден “Рокетс”-ын лидер мөн үү гэвэл мөнөөс мөн. Үнэндээ лидер байх орон зай түүнд байхгүй нь үнэн.

“Хьюстен Рокетс” багийн уур амьсгал, талбай дээрх үүрэг хариуцлага Р.Уэстбрүүкт таалагдахгүй байгаа гэнэ. Түүгээр ч үл барам багаас явах, солилцоонд орох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Би талбай дээрх №1 сонголт, багийн лидер баймаар байна. Тийм орон зайтай багт очих хүсэлтэй. Би солилцоонд орохыг хүсэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button