НИЙГЭМСПОРТ

УАШТ-д оролцохоор ирсэн боксчид, дасгалжуулагчид Улаанбаатарт гацжээ

Азийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ Улаанбаатар хотод энэ сарын 10-15-нд болохоор товлогдоод байсан билээ.

Гэвч коронавирусийн халдварын улмаас тус тэмцээн цуцлагдсан. Улмаар УАШТ-д оролцохоор хөдөө орон нутгаас нийслэл хотод ирсэн тамирчин, дасгалжуулагчид нутаг буцах боломжгүй болж, Улаанбаатар хотод гацжээ.

Учир нь 12 аймгийн 82 дасгалуулагч, тамирчдыг тэмцээнд оролцохоор хотод ирснийх нь дараа гэнэт хөл хорио тогтоосон юм. Эдгээр тамирчин, дасгалжуулагчдад Монголын боксын холбооноос дэмжлэг үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button