СПОРТ

Оросын аваргууд Дэлхийн цомд зодоглоно

Сербийн Белград хотод энэ сарын 16-18-нд болох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох ОХУ-ын эрэгтэй баг бүрэлдэхүүн тодров. Хойд хөршөөс Рио-2016 олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн хошой аварга Заур Угуев, дэлхийн аварга Гажимурад Рашидов тэргүүтэй улсын аварга бөхчүүдээ илгээхээр болжээ.

Ганцхан 125 кг-д мөнгөн медальт тамирчин Шамиль Шариповыг шигшээ багийнхан итгэл хүлээлгэхээр болсон байна.

ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн

57 кг: Заур Угуев

61 кг. Абасгажи Магомедов

65 кг: Гажимурад Рашидов

70 кг: Чермен Валиев

74 кг: Разамбек Жамалов

79 кг: Ахмед Усманов

86 кг: Даурен Куруглиев

92 кг: Алихан Жабраилов

97 кг: Абдулрашид Садулаев

125 кг: Шамиль Шарипов.

Эх сурвалж: МЧБХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button