ДЭЛХИЙ

ШУУРХАЙ: Youtube, Gmail, Google Drive-ийн үйл ажиллагаа царцлаа

Хэд хоногийн өмнө “Facebook messenger”-ийн үйл ажиллагаа дэлхий даяар царцаж хэрэглэгчдийн мессеж явахгүй байдалд хүрээд байсан билээ. Тэгвэл саяхан хамгийн олон үзэгчтэй видео платформ болох “Youtube” сайтын үйл ажиллагаа мөн гацсан байна. Тодруулбал, хэрэглэгчид видео хайж, үзэж болохгүй, “Oops, something is wrong” гэх алдаа заасан бичвэр хүлээн авч байгаа юм.

Уг царцалт “Google”-ийн “Gmail”, “Google Drive” гэх мэт бусад үйлчилгээг хамарсан байна. Харин “Google Search”-ийн пэйж хэвийн ажиллаж байгаа аж. Өмнө нь наймдугаар сард үүнтэй ижил царцалт “Youtube” тэргүүтэй бусад онлайн үйлчилгээг хамарсан байдаг. “Down Detector” сайтаас харвал энэ саатал дэлхий даяар явагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: The Independent

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ашиглагч
ашиглагч

хэцүү бна

Холбоотой мэдээ

Back to top button