Нийгмийн
Үндэсний үсэглэлийн аваргаар Э.Аминжаргал тодорлоо

Номадиа пикчерс, Боловсрол телевизийн хамтын бүтээл “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагч Э.Аминжаргал тодорлоо.

Тэрбээр өмнөх шатанд 16 үгийг 44 секундэд үсэглэн, дээд амжилт тогтоосон юм.

2000 гаруй хүүхэд оюунаа сорьсон энэ улирлын дугаарт Энхтуул, Буянхишиг нар шилдэг гуравт үлдлээ.
Сонирхуулахад, “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн анхны улиралд “Соёмбо” сургуулийн сурагч М.Түвшинзаяа түрүүлж, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэрэглэн хөөрхөн охинд баяр хүргэе.